Хамгийн шинэлэг "metaverse” виртуал эвентээс олж харсан 8 "гайхмаар" ЗҮЙЛ


YOLO.mn | YOLO.MN
2022-03-17

Хэдхэн сарын өмнө л "metaverse" ертөнц төсөөлөл мэт байсан бол шинэ үеийн залуус аль хэдийн нэвтэрч, өдөр тутмын хэрэглээгээ болгожээ. Цаг хугацаа хэмнэж, хүссэн газраасаа нетворкинг хийн, төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаанд оролцож болох мета ертөнц дэх монгол залуусын "анхны" гэгдэх виртуал эвентүүд ар араасаа зохиогдсоор байна. Тэгвэл  энэ удаагийн монгол залуусын цугласан “metaverse” эвентэд юу юу болсон гээч? Яг юу болдог юм бол? гэж гайхаж байгаа бол наашаа суугаарай. Чамд "нүдэнд харагдтал" ярьж өгье. 

#1 Авьяасаа нээхэд орон зай үл хамаарна - Монголын анхны “metaverse” дэх дууны тэмцээн боллоо!

Дуулах дуртай ч огт танихгүй хүмүүсийн урд гарахаас өөрийн эрхгүй зүрхшээдэг үү? Тэгвэл "metaverse” дэх тайзнаа гарахад тэр бүх сандрал үгүй болно. "U day virtual event"-ийн үеэр "Open mic" тэмцээн болж 18 оролцогч "мета" тайзнаа дуу хоолойгоо хүргэсэн юм. Бүр үзэгчид дундаас өөрсдийн сонирхлоор тэр дороо тайзнаа гарч, яг л найзууд цугласан мэт дуу хөөртэй байсан гээч. 

Тэргүүн байранд Я.Содбилгүүн орж, мөнгөн шагнал, уран бүтээл хийлгэх болон U TV контентод оролцох эрхийн эзэн болсон юм. Тэр Billie Eilish-ийн  "Lovely"-г ямар гоё дуулсныг дараах бичлэгийн 2:18 минутаас үзээрэй. 

 

#2 Хөөх, бүр тоглолт үзчих юм уу? 

Виртуал эвентийн үеэр "B production"-ий залуу уран бүтээлчид Chris, Emujin, Chill with Yavuuhulan нар уран бүтээлээ толилуулсан нь үнэхээр шинэлэг байлаа. Дуртай дуучдынхаа аватарыг харах ч сонирхолтой байсан шүү. 

#3 Гарааны бизнес, сайн дурын ажлын тухай ярилцав

U talk өрөөнд хоёр ч хэсэг байрласан бөгөөд "Гарааны бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ?", "Сайн дурын ажил хэрхэн хийх вэ" гэх сэдвүүдээр TsoilogsoZ болон Z үеийн манлайлагч залуус яриа өрнүүлсэн юм. Залуус шинэ үеийн технологи, блокчейн, NFT, койн, мета ертөнцийн тухай яриа өрнүүлж, нэгнээсээ чөлөөтэй асуулт асууж ярилцаж байв.  

#4 Найзууд болмоор байвал "Hi" гээрэй

Виртуал эвентийн үеэр краштайгаа таарах ч юм билүү? Ярилцахсан гэж бодож явсан мундаг хүнтэйгээ уулзах ч юм билүү тэ? Хэн нэгэнтэй таарсан бол нэгэндээ "Hi" гэж илгээх юм уу, лайк зүрх илгээж байсан нь сонирхолтой байлаа. 

#5 Уух юм авч суугаад ярилцах уу? 

Ямар ч эвентэд очсон сууж амрах, шинэ хүмүүстэй танилцах чөлөөт орон зай хамгийн гоё нь байдаг даа? Тэгвэл виртуал эвентэд энэ хэсэг нь бүүр гоё! Нетворкинг хийх, тоглоом тоглох, даалгавар биелүүлэх, үеийн залуустай танилцахад зориулж эвентийнхэн "U garden", "U party", "U Terresa" хэсгүүдийг тохижуулжээ. Зүгээр л очоод микрофоноо асаахад халуун дулаан угтан авч, чөлөөтэй ярилцаж байсан нь догь байв. Аа нээрэн, дараагийн удаа өөрийн нэрээ жинхэнэ нэрээрээ өгөхгүй бол хүмүүс дуудахад төвөгтэй нэр өгчихвөл хэцүү юм билээ шүү. 

#6 Тоглоом уу, эвент үү?

"Metaverse”-д орох яг л видео тоглоом шиг юм гээч. Ялангуяа эвентийн U quiz өрөөнд сонирхолтой асуулт хариултуудын хэд хэдэн хэсэг байрлаж байв. Хэсэг залуус нэг хэсэгт нь дуу тааж, зарим нь өөрийгөө шинжих сонжоо бөглөж, зарим нь ухаан сорих тааварт хариулж байсан нь "Тоглоом уу, эвент үү" гэх бодол эрхгүй төрүүлэв. 

#7 "Бүгдээрээ инээгээрэй... бишээ зүрх явуулаарай" 

Эвентийн төгсгөлд яг бодит эвент мэт дурсгал болон үлдэх зураг дарууллаа. 

#8 Монголын анхны "metaverse” эвентүүд гэсэн үү дээ?

Монголд анх удаа "metaverse” эвентийг Юнителээс нэгхэн сарын өмнө "U and Me" нэртэйгээр зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн эвентэд 200 орчим монгол залуус оролцсон юм. Чи ч бас дараагийн удаа оролцох бол эртнээс аватараа "хөөрхөн" болгоод бэлдэж байхаа мартуузай... 

 

Эх сурвалж:UB.life

#Эвент #Metaverse