"Би заримдаа түүнтэй ЮУ ЯРИХАА мэдэхээ байчихдаг"


ССҮТөв | YOLO.MN
2016-11-07

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр охин намайг нэг л тоохгүй юм

Сайн байцгаана уу? Намайг Б... гэдэг. Би 17-той. Би саяхан нэгэн хэлний курст сурч байгаад нэг охинтой танилцаад л их сайн болсон. Тэгээд тэр удалгүй сайн гэдгийг маань мэдчихсэн.  Гэтэл тэр надад сайн болохгүй байх шиг байна.  Уулзах гэхлээр завгүй гэх мэт хариу өгч сүүлийн 7 хоног татгалзаж байгаа. Би заримдаа юу ярихаа мэдэхээ байчихдаг юм. Яриа үүсгэх гэхээр л хэтэрхий эрэгтэй хүнтэй ярьж байгаа юм шиг болчих гээд байна. Би яасан дээр вэ? Би түүнд үнэн сэтгэлээсээ дурлачихсан, тэр үүнийг маань ойлгохгүй байх шиг байна.

ЗӨВЛӨГӨӨ: Түүнтай эхлээд сайн найз болох хэрэгтэй

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.
Хөвгүүд охидод сэтгэлээ илчлэх гэдэг сэтгэлийг нь хамгийн их түгшээдэг асуудлуудын нэг яахын аргагүй мөн. Тиймээс та шууд л сайн болчихлоо, таалагддаг гэж хэлэхийнхээ оронд тухайн охинтой сайн найз болох хэрэгтэй. Магадгүй таны хүсэлтийг болзоо гэж хүлээж аваад байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #LOVE #Teenagers