Ш.Энхийн-Од албан ёсоор Дэлхийн шигшээ багт багтлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-03-10

Хамгийн алдартай өсвөрийн сагсчидын бүх оддын тоглолт гэж хэлж болохоор "NIKE HOOP SUMMIT" шоу тоглолтыг 2 жил завсарласны эцэст Nike компаниас 2022 онд дахин зохион байгуулах гэж байна.Тоглолтонд дэлхийн шигшээ багт багтах шилдэг 12 тамирчины нэгээр Шаравжамцын Энхийн-Од албан ёсоор зарлагдлаа. 

Америкийн шилдгүүдийн эсрэг Дэлхийн шилдгүүд тоглох гал гарсан тоглолт дөрөвдүгээр сарын 8-нд Орегон мужийн Портланд хотод болно.

Дэлхийн шигшээ багт түүний мэдээллийг ингэж оруулсан байна:

4 одтой SF: Mike Sharavjamts

Willoughby (OH) ISA академи

On3 зэрэглэл: №50

On3 NIL Үнэлгээ: 42,000 доллар

Статус: Dayton-той гарын үсэг зурсан

Эх сурвалж:On3

 

#Спорт #Сагсан бөмбөг