Ахлах ангийн сурагчид "Шинэ үсгийн багш" болно


Б.Дариа | YOLO.MN
2022-03-04

ЕБС-ийн бага ангийн сурагчдын математик, монгол хэлний хичээлийн сурлагын түвшинг сайжруулах зорилгоор, тухайн сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн “Би шинэ үсгийн багш” сайн дурын клуб үүсгэж, бага ангийнхны унших болон тоо бодох наад захын чадварыг бүрэн эзэмшихэд нь туслах зорилготой "Би шинэ үсгийн багш" төсөл хэрэгжих гэж байна. Ингэснээр бага ангийн сурагчдын унших, бичих, сонсох зэрэг чадварыг хөгжүүлэхийн сацуу ахлах ангийн сурагчдын нийгмийн идэвх оролцоог ахиулах боломжтой юм.

Үйл ажиллагаанд сайн дураар бага ангийн хүүхдүүдэд хичээл заах сонирхолтой, тодорхой шалгуур хангасан ахлах ангийн сурагчид клубийн гишүүн болно. Гишүүн бүр 1-3 бага ангийн хүүхэд хариуцан авч, долоо хоногт 2-4 цагийг унших болон тоо бодох наад захын чадваруудыг хөгжүүлэхэд зарцуулна /Анги удирдсан багшийн зааврын дагуу/. Ингэхдээ тус клубийн ахлагч нь ахлах ангийн сурагчид болон бага ангийн сурагчдын давтлагын цагийг төлөвлөж шаардлагатай хүмүүст мэдэгдэнэ. Бага ангийн багш нар сурлагын түвшинг ахиулах шаардлагатай сурагчдыг тус клуб-д бүртгүүлнэ. Мөн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад шаардлагатай мэдээллийг өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

#Боловсрол