BTS хамтлагийн гишүүн Jungkook “Global Cyber” их сургуулийг Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтайгаар төгслөө


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-03-04

Гуравдугаар сарын 3-ны өдөр BTS хамтлагийн отгон гишүүн Jeon Jungkook “Global Cyber” их сургуульд Broadcasting and Entertainment чиглэлээр cурч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтайгаар амжилттай төгслөө. 

Тэрээр завгүй цагийн хуваариасаа шалтгаалан төгсөлтийн үйл ажиллагаандаа биечлэн оролцож чадаагүй ч видео бичлэгээр сэтгэгдлээ хуваалцсан байна. 

“Сайн байцгаана уу, BTS хамтлагийн Jeon Jongkook байна. Өнөөдөр би  “Global Cyber” их сургуулийг Broadcasting and Entertainment чиглэлээр төгсөж байна. Хүмүүс сургуулиа төгсөхийг төгсгөл болон эхлэл гэж ярьдаг даа. Тэр ч утгаараа өнөөдөр маш их догдолж, сэтгэл хөдөллөө. Сургуулийн захирал, багш ажилчдад талархал илэрхийлж, хамт төгсөж буй хүмүүстээ баяр хүргэе!
Мөн надад энэхүү үнэ цэнтэй шагналыг өгсөнд маш их баярлалаа. Би цаашдаа доод үеийнхээ дүү нар сайн үлгэр дуурайл үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ ээ. 
Ямарваа нэг зүйлийг суралцах нь гайхалтай бөгөөд сэтгэл хөдөлгөм учир бүгдээрээ энэхүү мөчөө нандигнаж, зорьсон зорилгодоо заавал хүрээрэй. 
Би илүү сайн уран бүтээл хийж, гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлэхийн тулд үргэлж хичээх болно оо. Баярлалаа.”


Эх сурвалж: Allkpop

#Дуу хөгжим #Энтертайнмент