Дэлгэсэн номоор дүүрсэн гудамж бий болжээ


Сондор | YOLO.MN
2016-11-04

Канадын Торонто хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжинд номын “урсгал” бий болжээ. Ингэж тодорхойлохын учир нь эндхийн замд машин бус 10 мянга гаруй ном газраар нэг хөглөрчээ.

50 гаруй сайн дурынхны бэлтгэсэн уг номын үзэсгэлэнг зохион байгуулахын тулд 12 өдрийг тэд зарцуулжээ. Үзэсгэлэнг сонирхсон хүмүүс өөрт таалагдсан номоо зүгээр авч болох аж.



Уг номын үзэсгэлэнг бэлтгэсэн уран бүтээлчид “Хотын гудамжинд энд тэндгүй л яарсан, давчуу амьдралдаа сандарсан хүмүүс, агаар нь бохир, дуу чимээ ихтэй байдаг. Харин  яагаад энэ гудамж талбайд нэг шөнө ч болтугай нам гүм, тайван орчинг бүрдүүлж  гэрэл туссан номын цагаан хуудсуудаар дүүрч болохгүй гэж?” хэмээн сэтгэгдлээ хуваалжээ.









#BOOK #world