Л.Ганбат: Багш нар сурагчийнхаа ЭЕШ өгөх хичээл сонголтод нөлөөлж болохгүй


Б.Дариа | YOLO.MN
2022-03-02

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл цахим хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд дуусна.Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг албаныхан мэдээлсэн. 2022 онд Монгол улсын хэ мжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.

Шалгуулагчид нийт 10 арван хичээлээс хэдийг ч сонгон шалгалтаа өгөх боломжтой бөгөөд багш нарын зүгээс ЭЕШ өгөх сурагчдын хичээл сонголтод нөлөөлж, тулган шаардах үзэгдэл гаргадаг, хүүхдүүд ч энэ талаар гомдол, саналаа илэрхийдэг талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат: 

- Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид нийт 10 хичээлээс сонгон шалгалтаа өгөх ба хамгийн багадаа хоёр хичээл болон түүнээс дээш хичээлүүдийг сонгож шалгалт өгөх юм.

Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харж байхад сурагчдаас ирдэг нийтлэг санал, гомдол нь тухайн сургуулийн захирал, сургалтын менежер, анги удирдсан багш нарын зүгээс хичээл сонголтод нөлөөлөх асуудал үүсгэдэг. Журамд зааснаар шалгуулагч өөрийн хүссэн хичээлээр бүр цаашлаад бүх 10 хичээлээр шалгалт өгөх эрх нь нээлттэй. Хамгийн багадаа хоёр, дээд тал нь 10 шалгалт өгч болно.

Тухайн хүүхэд ямар мэргэжил эзэмшихээр төлөвлөж байгаа болон түүндээ тулгуурлан ямар хичээлээр шалгалт өгөх нь эрх болон боломж нь нээлттэй байдаг.

#Боловсрол #ЭЕШ #Мэдээ