Оскарын шагналт найруулагч Bong Joon Ho-ийн нэрлэсэн 2021 оны шилдэг киноны жагсаалт


Б.Дариа | YOLO.MN
2022-02-25

Filo киноны сэтгүүл саяхан олны анхаарлыг татаад буй Bong Joon Ho найруулагчийн 2021 оны шилдэг киноны жагсаалтыг гаргажээ. Найруулагч Bong алдартай найруулагчаас гадна олон кино үзсэн кино сонирхогч гэдгээрээ алдартай. Bong Joon Ho-ийн 2021 оны шилдгээр нэрлэсэн есөн киног энд орууллаа. Жагсаалтад онцгой дараалал, эрэмбэ байхгүй болно. Зарим бүтээл нь өнгөрсөн жил хийгдээгүй ч Солонгост нээлтээ 2021 онд хийсэн болон Bong Joon Ho найруулагч шилдэгт заавал байх ёстой гэж үзсэн зарим нэг киног багтаасан байна.

Үүний зэрэгцээ Filo бол Солонгост кино шүүмжлэлийн чиглэлээр дагнасан хоёр сард нэг удаа гардаг сэтгүүл бөгөөд таван кино шүүмжлэгч байнгын зохиолчоор ажилладаг. Найруулагч Bong-ийн нэрлэсэн 2021 оны шилдэг киноны жагсаалтыг "2021 оны шилдэг кинонууд" хэмээн онцлох болгон сэтгүүлд нийтэлжээ.

1.‘Don't Look Up’ 

Энэхүү кинонд одон орон судлалын чиглэлээр суралцаж буй оюутан, түүний профессор хоёр сүүлт одыг дэлхий рүү ойртож буйг олж мэдэн зургаан сарын дараа дэлхийтэй мөргөлдөх болно гэдгийг дэлхий нийтэд мэдээлэх гэж буй тухай өгүүлдэг. Төр засаг, хэвлэл мэдээллийнхэн үүнийг мэдээд хүн төрөлхтнийг аврах арга хэмжээ авахаас илүү зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн, буруу зорилгоор ашиглаж буй тухай өгүүлдэг байна. Гол дүрд Meryl Streep, Leonardo DiCaprio, Jennifer Lawrence, Timothy Chalamet, Ariana Grande нар тоглосон.

2. ‘Drive My Car’ 

Haruki Murakami-ийн богино өгүүллэгээс сэдэвлэсэн кино. Kafuku эхнэрийнхээ өөрийг нь хуурч буйг санамсаргүйгээр харсан ч эхнэр нь гэнэт нас барсан тул яагаад түүнийг хуурсан шалтгааныг асууж чадалгүй харамсалтайгаар явуулдаг. Ингээд нас барсан эхнэрээсээ гүнзгий шарх авсан Kafuku нэгэн ер бусын жолооч Misaki-тэй уулзаж, өөрийн амьдралаа дахин сэргээж буй үйл явцыг дүрсэлдэг. Найруулагч Ryusuke Hamaguchi найруулсан шилдэг бүтээл.

3. ‘Flee

Найруулагч (Jonas Poher Rasmussen) Афганистанаас ирсэн найзынхаа Дани улсад ганцаараа амьдран суурьших хүслээ биелүүлэхийн төлөөх аялалыг хүүхэлдэйн кино болон архивын бичлэгээр баяжуулан өгүүлдэг. Энэ бол Афганистаны Кабул хотын нэгэн сэргэлэн хүүгийн тухай гарах хүүхэлдэйн кино юм. Өнгөрсөн жил Sundance кино наадмын хамгийн их яригдсан кинонуудын нэг болж баримтат киноны төрлөөс шагнал хүртсэн.

4. ‘Sundown’ 

Энэ бол Michel Franco -гийн найруулсан шинэ кино. Пусаны олон улсын кино наадмын программист Park Ga Eon уг киноны талаар ийн хэлжээ. “Алдарт жүжигчин Tim Roth, Charlotte Gainsbourg нарын хүчтэй жүжиглэлтийн ачаар "Sundown" киноноос үхлийг дахин өөр өнцгөөс харав. Өмнөх "New Order" (2020) бүтээлийнх нь хашхираан, цусанд будагдсан их дуу чимээ бүр мөсөн алга болж, Мексикийн далайн эрэг дээрх тансаг амралтын газар тайван амарч буй  хүмүүсийн тухай гарна. Гэсэн хэдий ч ар араасаа цувран гарах үйл явдлууд үзэгчдийн хүлээлтээс тэс өөр байх болно. Ээжийгээ нас барахын өмнө тайвнаар хэвтээд нөхцөл байдлаас зугтаж буй Neil-ийн уйтгартай, бачимдмаар хандлагад үзэгчид уурлах болно. Neil-ийн тайвнаар амьдарч байсан далайн эрэг дээр гэнэтийн буудалцаан болсны дараа хоосон сонин мэдрэмж төрж байлаа.  Найруулагчийн ур чадвар нь хүний мөн чанарын өрөөсгөл үзлийг эвдсэн асуултуудыг 80 минутын турш үзэгчдээс асууж байсан юм.”

5. ‘Sorry We Missed You’

Энэхүү кино нь мастер найруулагч Ken Loach-ын хүний сайхан мөн чанарыг харуулсан бүтээл юм. Баян чинээлэг биш ч амьдралдаа сэтгэл хангалуун байдаг Ricky шуудангийн компанид ажилд орон тогтвортой амьдралыг мөрөөдөж, бэрхшээлийг даван туулж буй түүх гарна.

6. ‘The Mitchells vs. the Machines’

"Spider-Man: New Universe" болон “The Lego Movie”-г бүтээгчдийн хийсэн Netflix анимэйшн. Тус анимэйшн нь 2020 онд кино театруудаар гарах зорилготой байсан боловч COVID-19-ийн улмаас нээлтийн огноо хэд хэдэн удаа хойшлогдсон байна. Мөн 2021 оны 1-р сард Netflix Sony Pictures-ээс дэлхий даяар толилуулах эрхийг худалдаж авснаар киноны нээлт цуцлагдсан. Энэхүү кинонд Mitchell-ийн гэр бүл роботуудаас дэлхийг аврахын тулд машинтай улс дамнан тэмцэж буй тухай өгүүлдэг.

7. ‘L'evenement’

Энэхүү кино нь “үр хөндөлтийн” асуудлыг харуулсан Францын кино юм. 78 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмаас найруулагч Bong Joon Ho тэргүүтэй шүүгчдийн санал нэгтэйгээр шалгарч, хамгийн дээд шагнал болох "Golden Lion" шагналыг хүртжээ. Тус кино нь 1963 онд Францын нэгэн коллежийн оюутан жирэмсэн болж улмаар үр хөндүүлэх шийдвэр гаргахад хүрч буй тухай гарна. 

8. ‘Sewing Sisters

Энэ бол Солонгос баримтат кино. Уг кинонд ядуу эсвэл эмэгтэй гэсэн шалтгаанаар "Sida" "Gongsooni" гэх зэргээр нэрлэгддэг байсан охидын тухай түүх өгүүлнэ. Эдгээр охид сурч боловсрохын оронд оёдлын машин сурч, түүгээрээ ажилладаг. 1970-аад оны энх тайван зах зээлийн үед ажиллаж байсан эмэгтэй ажилчдын өнгөрсөн ба одоог харуулжээ.

9.‘Happy Hour’

Bong Joon Ho Hamaguchi Ryusuke найруулагчийн бүтээлд үнэхээр дуртай бололтой. Өнгөрсөн жилийн жагсаалтад ч Солонгост 2015 онд гарсан "Happy Hour" кино багтсан байна. Уг кинонд Akari, Sakurako, Fumi, Jun гэсэн 30 гаруй насны дөрвөн найзын түүхийг өгүүлдэг.Тэд бүхнээ хуваалцаж, бие биенээ хамгийн сайн мэддэг гэж боддог ч бодит байдал дээр хоорондоо шударгаар ярилцаж чадахгүй болсон зовлонтой байдаг. Нэгэн өдөр Jun явах гэж байгаа тухайгаа хэлээд, гэнэт алга болно. Энэ нь дөрвөн найзын амьдралаа эргэн харахад хүргэх бөгөөд, жинхэнэ аз жаргалыг олж авах тухай санааг агуулдаг. Уг кино нь 328 минут таван цаг гаруй үргэлжлэдэг аж.

Эх сурвалж: Allkpop

 

#Кино урлаг #Оддын тухай