Фулбрайтын оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2022-02-25

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулсан.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны Даваа гарагийн Улаанбаатарын цагаар 8 цагт дуусна.

Фулбрайтын Оюутны хөтөлбөр болон бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээллийг mn.usembassy.gov/2023-fulbright-studentwww.meds.gov.mn/post/115051 цахим хуудаснаас авна уу.

#Боловсрол #Тэтгэлэг