Хичээлдээ авч явж болох хөнгөн хоолны санаа


Б.Марал | YOLO.MN
2022-02-22

Хичээлийн цаг ихтэй үргэлжлүүлээд сургалт, дугуйланд хамрагддаг сурагчид, олон цагаар хичээл, ажилтай оюутнууд тэр бүр гэртээ хооллох боломжгүй байдаг. Тэгвэл урьд өдөр нь юм уу өглөө нь тухайн өдөртөө зориулан хоол бэлдэн авч явах нь эрүүл мэнд, санхүүгийн хувьд хамгийн зөв хооллолт болж чадна гэдэгт итгэлтэй байна. Хийхэд хялбар, авч явахад амар, хөнгөн хоолны санааг чамд зориулж байна. 

ГАХАЙН МАХТАЙ КИМБАБ


Орц:

-Гахайн мах
-Лууван
-Давс,хар перец
-Агшаасан будаа
-Гүнжидийн үр,тос
-Далайн байцаа
-Гахайн мах амтлагч/өөрийн сонголтоор байж болно./

Кимбаб хийх өдрийн урьд орой махаа амтлаад хоновол илүү амттай болдог. Хүсвэл өөрийн сонголтоор хиам, өндөг хийж болно шүү.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

ХАВЧУУРГАТАЙ ШАРСАН ТАЛХ

Орц:

-Өндөг
-Талх
-Ногоон сонгино,яншуй
-Бяслаг
-Гахайн утсан мах/сонголтоор/
-Улаан лоолийн нухаш/кетчуп/

Махны хувьд тахиа,үхэр,гахайны мах аль эсвэл хиам ч ашиглаж болно. Авч явахад хялбарын дээр их өег байх болно.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

ХАЛУУН НОГООТОЙ ҮХРИЙН МАХАН ХУУРГА

Орц: 

-Үхрийн цул мах
-Сармис
-Цагаан гаа
-Бор сахар
-Гүнжидийн тос
-Гүчүжан
-Юуцай

Будаа агшаагаад, нэмэлтээр өндөг шараад тавьсан ч болох юм.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

БӨӨРӨНХИЙ МАХТАЙ ОМЛЕТ

Орц:

 -Бөөрөнхий мах
-Улаан лоолийн нухаш/кетчуп/
-Сой соус
-Чихэрлэг чили соус
-Сүү
-Лууван
-Сонгино
-Хар перец
-Агшаасан будаа
-Өндөг

Өмнө нь урьдчилан бэлтгэсэн юм уу,бэлэн худалдаж авсан бөөрөнхnй мах ашиглавал цаг хугацаа хэмнэх болно.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.


 ӨНДӨГ ЧИНЖҮҮТЭЙ ХУУРГА

Орц:

-Өндөг
-Сүү
-Давс
-Гурил
-Сонгино
-Үхрийн мах/сонголтоор/
-Давс
-Улаан лоолийн нухаш/кетчуп/
-Чинжүү 

Хамгийн амттай, хамгийн өег, хийхэд ч хялбар. Хүсвэл будаатай авя яваарай. 

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.


МАХТАЙ БЛИНЧИК

Орц:

-Сүү
-Өндөг
-Давс
-Улаан перец
-Укроп
-Шар буурцагны тос
-Гурил
-Татсан мах
-Ногоон сонгино
-Бяслагтай соус

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

 

#Хоол #Мэдэхэд илүүдэхгүй