Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (02/21-02/27)


Б.Дариа | YOLO.MN
2022-02-17

Yolo.mn сайт ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудын талаар мэдээллийг багцлан хүргэж байна. 

1.СОЛОНГОСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Тайлбар: Бүгд Найрамдах Солонгос улсын засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол оюутнууд тус улсын их дээд сургуулийн бүх салбарт бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшиж байгаа билээ. Тэгвэл магистр, докторын зэрэгт засгийн газрын тэтгэлэгээр суралцах оюутны сонгон шалгаруулалт эхэлсэн байна.

Материал хүлээн авах хугацаа:2022 оны хоёрдугаар сарын 28ны өдрийг дуустал

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

2.ХАКАТОН

Тайлбар: Залуу мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, оюутан залуусын дунд “Hack the Budget” хакатон тэмцээн зохиогдох гэж байна. Тэмцээнд оролцогч багууд 2010-2019 оны төсвийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бүтээлч байдлаар визуал танилцуулга бэлтгэн, судалгааны материал, бодлогын зөвлөмж зэрэг төрлүүдээс сонгон өрсөлдөх тул бүтээлч контент үйлдвэрлэгч, сонирхогч охид хөвгүүд их, дээд сургуулийн оюутан залуус оролцож болох юм.

Бүртгэлийн сүүлийн хугацаа:2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг дуустал

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

3.BEAUTY EXPO 2022

Тайлбар:Олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн “Beauty Expo 2022” буюу олон улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд гоо сайхны төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ танилцлуулагдах ба сургалт зөвлөгөө өгөх тул охид хөвгүүд минь очвол өөрт таарч тохирох бүтээгдэхүүнүүдээ олоод зогсохгүй олон хэрэгтэй зүйл мэдэж авна шүү.

Хэзээ:  2022 оны гуравдугаар сарын 4,5-ны өдөр
Хаана: Мишээл экспо төв

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

4.КОНТЕМПОРЭРИ ҮЗЭСГЭЛЭН

Тайлбар: Залуу уран бүтээлч Ц.Анударь "Бусдын тойрогт бүү хүр" уриатай буй “Гар+Дор” контемпорэри урлагийн үзэсгэлэнгээ дэлгэх  гэж байна.Тэрбээр энэхүү анхны бие даасан үзэсгэлэнгээрээ дамжуулан хувь хүний орон зайг хүндлэх,  залуусын өдөр тутмын нийгмийн харилцаанд тулгардаг асуудлуудыг хурцаар хөндөх аж. Мөн залуу хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх нь ээ.

Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 22-27-ны өдрүүдэд
Хаана: "Мишээл экспо төв"-д

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

6.МОНГОЛ, ЯПОНЫ ПОП СОЁЛЫН ӨДӨРЛӨГ

Тайлбар: “Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг” энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ онд Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй тул “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарлах санаачилгыг дэвшүүлжээ. 

Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 26-ны 12:00-20:00
Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

 

#Үйл явдал #Эвент #Уралдаан тэмцээн