500 орчим Монгол залуус Metaverse-д цуглалаа


Б.Дариа | YOLO.MN
2022-02-16

Хайрын баяр зөвхөн хосуудынх байхаа больжээ. Хосууд ч заавал гадуур болзох шаардлагагүй болж. Учир нь Валентиний баяраар болж өнгөрсөн “U&Me” Metaverse эвент үүнийг баталж харууллаа. 

Өнөөдрийн нийтлэлээрээ бид үргэлж шинэлэг, иновацлаг, трендлэг бүхнийг соргогоор хүлээн авагч уншигчдадаа зориулан залуучуудад чиглэсэн Монголын анхны Metaverse эвентийн талаар мэдүүштэй зүйлсийг товчхон хүргэе. 

“U&Me” Metaverse эвент нь U brand-ийн зүгээс залуучууддаа барьсан Валентинийн бэлэг байлаа. Тэд эвентээ Gamerjibe платформ дээр бүх хүнд нээлттэйгээр дөрвөн цаг гаруйн хугацаанд зохион байгуулав. Ингэхдээ залуучуудын дуртай комедиан болох Тэмүүлэн, Равиоли, Бидний нууц подкастын хөтлөгч Номи, Сэндэр нараар хөтлүүлсэн юм. Мөн U stage тайзан дээр Sanjuniper хамтлагийн амьд тоглолт шууд хүрсэн нь үзэгч залуусын сэтгэлийг хөдөлгөж, хайрын баярыг утгаар нь мэдрүүлэв.

Эвентэд оролцогч 500 орчим залуус хамгийн түрүүнд өөрийгөө (аватараа) бүтээж, өрөө болгоноор зочилж, танилцаж, Metaverse ертөнцийн цоо шинэ experience-ийг мэдрэв. Яг л бодит ертөнц дээрх шиг бүх зүйлийг хийхэд нээлттэй байсан нь тэдэнд соньхон.

Мөн тэднийг гайхшируулсан дараагийн зүйл нь өөр өөрийн онцлог, гэнэтийн зүйлсээр дүүрэн найман өрөө байв.

  • U Zone (эвентийн танилцуулга, дүрэм, U brand-ийн тухай мэдээлэл, үйлчилгээг хүргэх онлайн туслах)
  • U TV (U-ийн оригинал контентууд, Vol+ Хэдийнбээ нэвтрүүлэг)
  • U Talk (Хүссэнээрээ ярилцах, АХА тэмцээн)
  • U Terrace (Байгальтай ойрхон, түүдэг галын дэргэдэх хөөрөлдөөн)
  • U Stage (Ub Comedy club-ийн Ravioli, Temuulen, Our secret podcast-ийн Nomi, Sender, Sanjuniper хамтлагийн тоглолт)
  • U Garden (Агаарт гарах, дор бүрнээ дуртай зүйлээ хийх, зарим нь гитар тоглож бусдад баяр бэлэглэв)
  • U Party (Бүжиг, DJ, уух зүйлс)
  • U Tip (Хайрын зөвлөгөө)

23 цаг. Эвент дуусах дөхөв. Залуус дахиад ийм эвент хийх эсэхийг U brand-ийнхнээс асууж эхлэв. Ийм сонирхолтой үдэш олон байгаасай гэж зарим нэг нь сэтгэгдлээ хэллээ. Нээрэн л дотны найзууд, хэзээний танилууд уулзаад салж буй аятай оролцогч залуус маань баяртай бас гунигтай Metaverse ертөнцөөс бодит ертөнц рүүгээ шилжсэн юм.

Харин өнөөдөр та нартаа дуулгах сайхан мэдээтэй. U brand-ийн зүгээс дахиад ийм эвентүүд хийж байхаар шийдсэн тухайгаа Facebook хуудсаараа бичсэн байналээ шүү. Хэрэв чи 14-23 настай мөртлөө Юнителийн дугааргүй бол яг одоо шинэ дугаар аваад U brand-д нэгдээрэй. Үргэлж шинийг эрэлхийлж, технологийн иновацлаг шийдлүүдээр хэрэглэгчдэдээ бэлэг барьдаг U brand чамайг хүлээж байна

#Технологи #Эвент #Metaverse