YOUTUBE сайтаас CL-д анхны аялан тоглолтоо эхлүүлж байгаад нь баяр хүргэжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-11-02

2ne1 хамтлагийн ахлагч Сиэл (CL)  2016 оны наймдугаар сарын 19-ны өдөр АНУ-д өөрийн бие даасан уран бүтээлийг албан ёсоор гаргасан. Түүний АНУ дахь анхны уран бүтээл болох “LIFTED” нь  Billboard Hot 100-д 94-т бичигдсэн бөгөөд энэхүү чартад дуу нь орсон Өмнөд Солонгосын гурав дахь уран бүтээлч юм.

Тэрээр энэ оны аравдугаар дугаар сарын 29-ны өдөр Хойд Америкт хийх ‘HELLO BI+CHES TOUR 2016’’  нэртэй аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд нийт 9 хотод тоглолтоо хийх нь.  Уг баярт мөчтэй холбогдуулан түүний олон мянган шүтэн бишрэгч нь баяр хүргэсэн бөгөөд хамгийн гайхалтай  нь ютүб сайтын зүгээс албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан түүнд мэнчилгээ дэвшүүлжээ.
 

Getting #Lifted with @chaelincl. Congrats on starting #CLTour2016 in NYC!

A video posted by @youtube on


 


Ютүб сувгаас албан ёсны инстаграмдаа  “(CL-ийн инстаграмын нэр) @chaelincl-тэй хамт хөөрье. Нью Йорк дахь  #CLTour2016-аа эхлүүлсэнд баяр хүргэе” гэсэн байна.

Харин Сиэл үүний хариуд талархал илэрхийлсэн бөгөөд мөн өөрийн инстаграмаар дамжуулан “Анхны ‘Hello Bitches’ аялан тоглолтыг  минь дэмжсэнд баярлалаа @Youtube. Би яг л хөөрч байгаа мэт байна” гэжээ.  

Түүний тоглолтын дэлгэрэнгүй хуваарь:

Он сар өдөр Хот Улс
2016 оны 10-р сарын 29 Нью Йорк АНУ
2016 оны 10-р сарын 30 Сиатл
2016 оны 11-р сарын 1 Ванкувер Канад
2017 оны 11-р сарын 3 Сан Франциско АНУ
2018 оны 11-р сарын 4 Лос Анжелес
2019 оны 11-р сарын 6 Даллас
2020 оны 11-р сарын 8 Атланта
2021 оны 11-р сарын 10 Чикаго
2022 оны 11-р сарын 14 Торонто Канад


Эх сурвалж:

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

 

#Kpop #CL #2ne1 #YouTube