PUBG Mobile-н дэлхийн аваргын финал маргааш эхэлнэ


Б. Ирээдүй | YOLO.MN
2022-01-20

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-ийн финалын тоглолт маргааш буюу нэгдүгээр сарын 21-ний 19:00 цагт эхэлнэ.

Дэлхийн шилдэг 16 баг 3.5 сая ам.долларын төлөө өрсөлдөх уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцоно.

Тэмцээнд оролцох 16 баг:

  1. DAMWON Gaming /Өмнөд Солонгос/
  2. D'Xavier /Вьетнам/
  3. Stalwart Esports /Монгол/
  4. Nova Esports /Хятад/
  5. Nigma Galaxy /АНЭУ/
  6. The Infinity /Тайланд/
  7. Six Two Eight /Хятад/
  8. Team Secret /Малайз/
  9. 4Rivals /Малайз/
  10. GodLike Esports /Энэтхэг/
  11. Kaos Next Rьya /Турк/
  12. Natus Vincere /Орос/
  13. Furious Gaming /Чили/
  14. Alpha7 Esports /Бразил/
  15. S2G Esports /Турк/
  16. Fenerbahзe Esports /Турк/

Тэмцээнийг PUBG MOBILE Esports болон Caster Tuvshuun Official хэмээх Youtube сувгуудаар монгол тайлбартайгаар шууд үзэх боломжтой.

Багууд гурван өдрийн турш нийт 18 тоглолт хийж оноогоор жагсах ба хамгийн өндөр оноо авч дэлхийн аварга болсон баг 1.5 сая ам.доллар авна. Тэмцээний хоёрдугаар байр 600 мянган ам.доллар бол гуравдугаар байр 300 мянган ам.доллар.

Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг гуравдугаар байрыг эзэлж байсан.

#Технологи #Видео тоглоом #PUBG