Гэнэтийн хөл хорионы улмаас ТАНИХГҮЙ залуугийн гэрт байхаар болжээ


Миау | YOLO.MN
2022-01-17

Хятадын Жэнжоу мужид гэнэтийн хөл хорио тогтоосны улмаас нэгэн хачирхалтай үйл явдал болжээ.

Цахим орчинд өөрийгөө Ванг хэмээн танилцуулсан нэгэн эмэгтэйг гэр бүлийнхэн нь нөхөртэй болгохын тулд арав гаруй хүнтэй сохор болзоо хийхийг санал болгосон аж. Харин тав дахь болзооны залуу бүсгүйд хоол хийх ур чадвараа харуулахаар гэртээ оройн хоолонд урьсан тул бүсгүй болзоондоо очихоор Жэнжоу мужийг зорьжээ. 

Харамсалтай нь гэх үү азаар гэх үү, тэднийг эд болзож байх үеэр тус мужид “COVID-19” цар тахалтай холбоотойгоор гэнэтийн хөл хорио тогтоосны улмаас бүсгүй залуугийн гэрт үлдэхээр болж.

Эмэгтэй HuffPost вебсайтад өгсөн ярилцлагадаа, “Бид нэгнээ сайн танихгүй болохоор гэрт нь байхад жаахан тухгүй санагдсан. Үнэндээ их ичсэн. Залуу яг л дэлгүүрийн манекен шиг дуугаа хураасныг эс тооцвол нөхцөл байдал дажгүй байсан” гэжээ

Эх сурвалж: 9Gag

#Сонин хачин #Үйл явдал