“ГҮНЖИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ” киноны гуравдугаар анги гарна


Сондор | YOLO.MN
2016-11-01

"Гүнжийн өдрийн тэмдэглэл" киноны нэгдүгээр анги дээр ахлах сургуулийн сурагч, өсвөр насны Миа охин өөрийгөө гүнж гэдгээ мэдсэнээр түүний адал явдалт, ээдрээт амьдрал эхэлдэг.

Харин хоёрдугаар анги буюу "Гүнжийн өдрийн тэмдэглэл: Ханхүүгийн эрэлд" кинонд Миа гүнж хаан ширээг залгамжлах болсон ч заавал нөхөрт гарсан байх зарчимтай нүүр тулдаг. Гэхдээ хоёр залуугийн аль нэгийг сонгох нь түүнд бэрхшээлтэй байсан ч эцсийн дүнд хань болох хүнээ сонгодог билээ.

Харин гуравдугаар ангид Миа гүнжийн адал явдал хэрхэн өрнөх бол...?

Хоёрдугаар ангиас хойш нийт 11 жил өнгөрчээ. Уолт Диснейн бүтээл уг киноы гуравдугаар анги ирэх онд дэлгэцнээ гарах нь ээ. Учир нь киноны уран бүтээлчид зураг авалтандаа хэдийнэ оржээ. Гол дүр болох Миа гүнжид уламжлал ёсоор Энн Хэтэвуэй тоглох юм байна. “Гүнжийн өдрийн тэмдэглэл”-ийн шинэ ангийг тэсэн ядан хүлээе.

mobiPLAY видео санд байгаа Холливудын кинонуудаас монгол дуу оруулгатайгаар  ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж:

#Кино #Movie #boxoffice #MobiPlay