“The Simpsons” цуврал 2021 онд болсон үйл явдлуудыг ЗӨГНӨСӨН НЬ


Миау | YOLO.MN
2022-01-12

АНУ-ын “The Simpsons” цуврал ирээдүйд болох үйл явдлуудыг зөгнөдөг гэж үздэг хүмүүс байхад эрх мэдэлт хүмүүс уг цувралаас санаа авдаг гэх хүмүүс байдаг. Ерөнхийдөө цахим орчинд хүмүүс ийнхүү хоёр тал болон хэзээ ч төгсөшгүй маргааныг хийсээр олон жил болсон билээ.

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ “The Simpsons” цувралын үйл явдал 2021 онд болсон үйл явдлуудыг аль эрт зөгнөсөн байж болзошгүй дөрвөн тохиолдлыг онцолж байна.


2011 ОН - METAVERSE-ИЙГ ЗӨГНӨСӨН НЬ

Цувралын одоогоос 11 жилийн өмнө цацагдсан 23-р бүлгийн “Holidays of Future Passed” ангид Lisa “ultra net” гэх орчинд хөл тавьдаг. Энэ нь бидний дунд сүүлийн хэдэн сарын турш хүчээ авч буй виртуал ертөнцтэй төстэй ижил ертөнц юм.

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр “Facebook” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Mark Zuckerberg компанийн нэрээ “Meta” болгон өөрчилж, виртуал орчинд өөрийн дүрээ бүтээн бусадтай харилцаж, бүр ажиллах боломжийг олгосон Metaverse виртуал ертөнцийг бүтээх гэж буй тухайгаа мэдэгдсэн билээ.


1996 ОН - КАПИТОЛЫН ХАЛДЛАГА

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2021 оны эхээр АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump-ыг дэмжигчид Конгрессын байр руу нэвтэрч, үймээн самуун дэгдээсэн билээ.

Тэгвэл интернэт хэрэглэгчид “The Simpsons” цувралын 1996 онд цацагдсан 7-р бүлгийн “The Day the Violence Died” анги энэхүү үйл явдлыг зөгнөсөн гэж үзжээ. Уг ангид улс төрчид цагдаа нарт “галзуу либералчууд”-ад гар хүрэх эрхийг олгосон шинэчлэлийг Үндсэн хуульд оруулснаар үймээн дэгдэж буй үйл явдал гардаг.


2004 он - “ASTROWORLD” ФЕСТИВАЛЬ ДАХЬ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ

Зарим хүмүүс дээрх зургийг хараад “The Simpsons” цуврал “Astroworld” фестивальд болсон үйл явдлыг зөгнөсөн байна гэж эндүүрдэг. Угтаа бол уг бүтээл нь 2018 онд бүтсэн фэн арт зураг юм.

Харин зарим нь цувралын нэгэн ангийн үйл явдалтай төстэй талаар ярьдаг билээ. Тус ангид Marge бага охинтойгоо машинаар явж байхад зэрэгцэн явж буй хүмүүс нь зам дээр машинаа хаяад нэгэн тоглолт руу яарч байгаа хэсэг гардаг. Үүнийг харсан Marge “Хөөх, хүмүүс нь багтахгүй байна шүү дээ. Зохион байгуулагчдын увайгүй үйлдэл ээ гэж” хэмээдэг.

АНУ-ын реппэр Travis Scott өнгөрсөн оны есдүгээр сард Техас мужид “Astroworld” фестивалиа зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагааны үеэр цар тахлын улмаас олон сарын турш хөл хорионд байсан хүмүүс хэт олноороо цугларч, сэтгэл нь хөдөлж мөн л үймээн дэгдсэн бөгөөд үр дүнд нь 10 хүн нас барж, хэдэн зуун залуус бэртэж хоцорсон билээ.


2000 ОН - KAMALA HARRIS АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН НЬ

2000 онд “The Simpsons” цуврал Donald Trump-ыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож буй тухай үйл явдлыг дүрсэлсэн нь 16 жилийн дараа биеллээ олсон юм. Тэгвэл мөн онд цацагдсан “Bart to the Future” ангид Lisa ирээдүйд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож буй тухай харуулдаг. Сонирхолтой нь түүний өмссөн хослол Lisa Simpson-ы өмссөн хослолтой өнгө болон загварын хувьд яг адил байсан төдийгүй зүүсэн гоёл чимэглэл нь хүртэл ижил байсан юм.

#Кино урлаг #The Simpsons