Энэ онд кино сонирхогчдын дунд ӨНДӨР хүлээлт үүсгээд буй 10 кино


Ц. Эрдэнэ | YOLO.MN
2022-01-03

Бид энэхүү нийтлэлээрээ ирэх онд нээлтээ хийх онцлох арван киног танилцуулж байна. 

1. THE BATMAN

Нээлтийн тов: 2022 оны гуравдугаар сарын 4

Харанхуйн хүлэг баатар "cool" хорон санаатнуудын эсрэг тулалддаг кино юу? Энэ бол мэдээж үзэгч бид нарын шимтэн үздэг “The Batman” билээ. Хэдхэн долоо хоногийн өмнө гарсан шинэхэн трэйлэрээс өнгөцхөн харахад Batman Gotham хотыг хамгаалан Penguin хочит Oswald Cobblepot, Riddler хочит Edward Nigma-гийн эсрэг тулалдах бололтой. Мөн сонирхуулан хэлэхэд тус анги дээр Batman-ы тулааны ур чадварыг харуулаад зогсохгүй багны цаана орших Bruce Wayne-ий өшөө хорсол, уур бухимдалтайгаа тэмцэж байгааг харуулах аж.

2. FANTASTIC BEASTS: THE SECRETS OF DUMBLEDORE 

Нээлтийн тов: 2022 оны дөрөвдүгээр сарын 15

Нийт таван ангиас бүрдэх энэхүү франчайзын өмнөх анги “The Crimes of Grindelwald”-д Newt нууцлаг тангаргийн зүүлтийг Dumbledore-д өгөн, эсрэг талын дүр Grindelwald Credence-ийг авч явснаар одоо нээлтээ хийх ангид асар их асуулт, хүлээлт үлдээдэг. Гурав дахь ангид эдгээр учир битүүлэг үйл явдлын нууцууд тайлагдах нь киноны нэрнээс л харагдаж байгаа байх.

Dumbledore Credence -тэй ямар холбоотой юм бол? Newt яагаад Hogwarts-аас хөөгдсөн юм бол? Энэ мэт олон асуултууд бий. Сонирхолтой зүйл гэвэл Dumbledore, Grindelwald хоёрын харилцаа нь энгийн нэг анд нөхрийнхөөс илүү дотно, гүнзгий гэдгийг J.K.Rowling дурдаж байсан билээ. Эцэст нь гэж хэлэхэд, тус ангийг илүү сайн ойлгохыг хүсвэл өмнөх хоёр ангийг нь эхлээд үзэхийг зөвлөе.

3. DOCTOR STRANGE IN THE MULTIVERSE OF MADNESS

Нээлтийн тов: 2022 оны тавдугаар сарын 6

Анх энэ оны тавдугаар сарын 7-нд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан уг киноны нээлт цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшилсон билээ. Мөн тодорхой шалтгааны улмаас зураг авалтын зарим хэсгийн дахин хийж байгаа билээ. 

JOHN WICK: CHAPTER 4

Нээлтийн тов: 2022 оны тавдугаар сарын 27

Анх 2014 онд нээлтээ хийсэн “John Wick” франзайз өдгөө дөрөв дэх ангиа олон нийтийн хүртээл болгох гэж байна. Хэдийгээр чухам ямар үйл явдал гарах талаар баттай таамаглал байхгүй ч өмнөх анги буюу “John Wick: Chapter 3 – Parabellum” киноны үйл явдал үргэлжлэх нь тодорхой юм. Франчайзын гурав дахь ангийн төгсгөл дээр John Wick Winston-д буудуулан барилгаас унадаг. Winston түүнийг үхсэн гэж бодох хэдий ч John Wick амьд үлдэж Bowery King-тэй уулздаг. Bowery King нь мөн адил Winston-ы ажилладаг "The High Table" нууц бүлгэмээс өшөө авах сонирхолтой тул дараагийн ангид John Wick тэй хамтарч магадгүй байна. Мөн үзэгч фенүүдийн дунд Winston нь үнэн хэрэгтээ John Wick-ыг алахаар шийдээгүй, харин эсрэгээрээ санаатайгаар амин бус газарт нь буудан амьд үлдээсэн гэх сонирхолтой онол байдаг.

JURASSIC WORLD: DOMINION

Нээлтийн тов: 2022 оны зургадугаар сарын 10

Шөнө дунд гэнэт сэрэн цонхоороо хартал хотын гудамжаар аварга том тираннозавр явж байвал яах вэ? Анх 1993 онд “Jurrasic Park” гэх нэртэйгээр цацагдсан даруйдаа  дэлхий дахины сонирхлыг татсан кино өдгөө таван бүрэн хэмжээний кинотой франчайз болтлоо өргөжиж ирэх онд зургаа дахь ангиа гаргах гэж байна.

BLACK ADAM

Нээлтийн тов: 2022 оны долдугаар сарын 29

The Rock буюу жүжигчин Dwayne Johnson-ы гол дүрд нь тоглож буй “Black Adam” ирэх онд дэлгэцнээ гарах төлөвлөгөөтэй байна. "Тэр бол шударга ёсыг сахигч, өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг л хийдэг" хэмээн Dwayne Johson хэлсэн байдаг. Үүнээс үзэхэд Black Adam нь DC гийн бусад баатруудыг бодвол илүү өршөөлгүй байх бөгөөд баатраас илүүтэйгээр дайсан, хорон санаатан байх магадлалтай байна.

Хүч чадлын хувьд Shazam тай тун ойролцоо. Тэрээр 5,000 жилийн өмнө Kahndaq-т боол байсан ба комик зохиол дээрээ Teth-Adam гэх нэртэй байсан. Түүнд шидтэн Shazam баатраа болгон хүч чадлыг өгсөн ч Black Adam буруугаар хэрэглэн хоригддог.

THOR: LOVE AND THUNDER

Нээлтийн тов: 2022 оны долдугаар сарын 8

Ирэх онд дөрөв дэх киногоо гаргаснаар Thor “Marvel”-ын кино ертөнцийн хамгийн олон бие даасан бүрэн хэмжээний кинотой нь болж байна. Найруулагч Taika Waititi-гийн найруулсан энэ удаагийн бүтээлд Chris Hemsworth - Thor, Natalie Portman - Jane Foster -ийн дүрээр тус тус иргэн ирэх бөгөөд эсрэг талын Gorr-ын дүрд Christian Bale тоглох юм байна.

MISSION: IMPOSIBBLE 7

Нээлтийн тов: 2022 оны есдүгээр сарын 30

Олон удаа хойшлуулсны эцэст “Mission: Impossible 7” ирэх оны есдүгээр сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна. Өдгөө 60 нас дөхөж яваа хэдий ч аюултай, хурд хүч шаардсан зураг авалт хийхдээ ямар нэгэн хиймэл дүрслэл хэрэглэдэггүйгээрээ алдартай жүжигчин Tom Cruise мөн л гол дүр Ethan Hunt-д тоглох юм. Ганц жишээ гэхэд л тэрээр нэгэн зураг авалт хийхийн тулд 500 цагийг шүхэртэй буулт, 13,000 оролдлогыг мотоциклтой үсрэлтэнд зориулжээ.

THE FLASH

Нээлтийн тов: 2022 оны арваннэгдүгээр сарын 4

Ирэх онд “Flash” бие даасан бүрэн хэмжээний кинонд Barry Allen бусад цаг хугацааны Flash-уудтай уулзан шинэ адал явдалтай нүүр тулах юм. Мөн цаашлаад тус кинонд Supergirl болоод жүжигчин Michael Keaton-ы Batman гарахаар төлөвлөгджээ.

AVATAR 2

Нээлтийн тов: 2022 оны арванхоёрдугаар сарын 16

Найруулагч James Cameron-ы ээлжит бүтээл бөгөөд түүний хэлснээр Avatar-ын түүхийг өгүүлсэн нийт дөрвөн кино гарах юм байна. Мөн кино тус бүрийн үйл явдал хоорондоо уялдаа холбоогүй тул өмнөх ангийг нь заавал үзэх шаардлагагүйгээр дараа дараагийн ангиудыг төвөггүйхэн ойлгох боломжтой юм.

Үйл явдлын тухайд Sully овгийн ахлагч болж, Neytiri овгийнхоо шашны тэргүүн болсон байх юм байна. Мөн сонирхолтой таамаглал гэвэл “Avatar 2” киноны үйл явдал Sully болон Neytiri ийн хүүхдүүд дээр тулгуурлан гарч магадгүй. Тэд Pandora гаас цааш орших галт уул болон газар доорх гайхамшиг холилдсон газруудаар санаанд оромгүй адал явдалтай тулгарах болно гэж найруулагч Cameron ярьж байжээ.

Эх сурвалж: Collider, Screen Rant, Insider, Digital Spy

#Кино урлаг #Шинэ кино