АСУУЛТ: Түүнд хайртай гэдгээ хэзээ, яаж мэдсэн бэ?


Сүжи | YOLO.MN
2021-12-31

Шинэ оны босгон дээр сэтгэл дулаацуулсан нэгэн нийтлэл хуваалцъя. Хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрлана гэдэг хэчнээн агуу зүйл гээч. Нандин түүнийхээ үг бүрийг шимтэн сонсож, үйлдэл болгоныг нь даган дуурайж, үргэлж халамжлан хамгаалахыг хүсэх тэр сэтгэл хүн бүрийн дотор буй байх. Тэгвэл хүн бусдад хайртай гэдгээ хэрхэн мэддэг бол?

- "Гэр бүлд маань хагацал тохиож хүндхэн цаг үеийг туулсан. Тэгэхэд л би ямагт миний хажууд байж, намайг тайтгаруулж өгсөн тэр эмэгтэйг хэчнээн их хайрладгаа мэдэрсэн".

- 26 НАСТАЙ А

- "Энгийн сонсогдож магадгүй. Нэг орой түүнтэй хамт Netflix үзэж байхад гэнэт л мэдрэгдсэн. Тэр охин л миний хажууд байвал би юу ч хийж чадах юм байна гэсэн итгэл төрсөн юм".

29 НАСТАЙ J

- "Бид маргалдах бүрд надад нэг л зүйл бодогддог. Хэдий муудалцаж, таагүй нөхцөл байдал үүссэн ч эцэст нь түүнийг гэх сэтгэл хэвээрээ байвал тэр бол хайр".

26 НАСТАЙ E

- "Магадгүй хэн нэгэнд сэтгэлээ илчлэхэд бэлэн болсон эсэхээ мэдэх боломжгүй байх. Анх удаа түүнд хайртай гэдгээ хэлсний дараа харамсаж ч болно. Гэсэн хэдий ч чиний зүрх сэтгэл зөв зүйл хийсэн гэдгээ мэдэж байвал ямар ч асуудалгүй".

- 24 НАСТАЙ А

- "Яг үнэндээ тэр эмэгтэйг үнэхээр хайрладаг уу, үгүй юу гэдгийг мэдэх бэрх. Бид ихэнхдээ таамаглаж, эргэлзэж байдаг. Эхэндээ хэлэхээс эмээж болох ч үнэхээр чиний хувьд утга учиртай зүйл бол зориглоод үз".

- 25 НАСТАЙ C

- "Би чамд хайртай гэдэг үгийг би хэзээ ч хэлж байгаагүй. Угаасаа хүн бүрд хэлчихдэг үг биш шүү дээ. Ирээдүйн эхнэр болох хүндээ л хэлэхийг хүсдэг. Эдгээр үгсийн үнэ цэнийг унагааж болохгүй".

- 29 НАСТАЙ R

- "Хэдийгээр бидний харилцаа нэлээн удаан үргэлжилсэн ч түүнд хайртай гэдгээ хэлээгүй л байгаа. Энгийнээр хэлэхийг хүсээгүй юм. Энэ бол маш онцгой, романтик мөч байх ёстой".

- 26 НАСТАЙ C

- "Үерхээд гурван сарын дараа тэр надад хайртай гэдгээ хэлсэн. Тухайн үед би үүнд арай бэлэн биш байсан. Миний хэлэх гэсэн санаа бол хүн бүр өөрийн гэсэн цаг хугацаатай. Цаг нь болохоор өөрийн эрхгүй амнаас ундран гарах л болно".

- 28 НАСТАЙ B

- "Түүний дуртай зүйлсийг нэг л мэдэхэд сонирхдог болчихсон. Би хэзээ ч өөрийгөө огт мэдэхгүй, дургүй зүйлээ үзээд сууж байна гэж төсөөлөөгүй. Гэхдээ л би энд түүнтэй хамт тэр бүгдийг хийж байна".

- 24 НАСТАЙ C

- "Хэн нэгэнд хайртай гэдгээ мэдэх тодорхой мөч гэж байхгүй байх. Хайртай бол хайртай. Цаанаасаа л мэдрэгддэг зүйл"

- 42 НАСТАЙ T

Хүн бүр өөрийн цаг хугацаа, сэтгэлийн дуудлагаар "Би чамд хайртай" гэх үгийг хэлдэг байх. Гэлээ гээд дэргэдэх эмэгтэйгээ бүү хүлээлгээрэй. Шинэ он гарахтай зэрэгцэн сэтгэлээ илчилж болох юм. Танд амжилт хүсье!

#Шинэ он #Хайр дурлал