ТОЙМ - 2021: Энэ оны онцлох контентууд


YOLO.mn | YOLO.MN
2021-12-31

Сүүлийн таван жилийн турш Z үеийнхэнд зориулан медиа контентыг тасралтгүй бүтээж буй YOLO.mn вебсайт энэ оны шилдэг контентуудаа тоймлон хүргэж байгааг хүлээн авна уу.


 НИЙТЛЭЛ 

Бид энтертайнмент, боловсрол, хувь хүний хөгжил, ярилцлага, сонин хачин, зөвлөгөө гэсэн үндсэн зургаан төрлийн мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл: 

1. Энтертайнмент төрөлд Реппэр Lil Nas X тун удахгүй “амаржина”” мэдээ хамгийн өндөр хандалттайгаар шалгарлаа. 

Уншилт: 41,203
Сэтгүүлч: Миау

Тайлбар: Энэ оны есдүгээр сард “Old Town Road”, “Panini”, “Rodeo” зэрэг уран бүтээлүүдээрээ олонд танигдсан реппэр Lil Nas X шинэхэн цомгоо цацах тухай мэдээгээ маш хачирхалтай зургаар мэдэгдсэн билээ. Тэрээр “MONTERO” нэртэй цомгоо өөрийн “хүүхэд” хэмээн бэлэгдэж ийнхүү зураг авалтад оролцсон байна. 

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

2. Боловсрол төрөлд “Хамгийн олон хэлээр ярьж чаддаг арван алдартан” нийтлэл хамгийн өндөр хандалттайгаар шалгарлаа. 

Уншилт: 45,992
Сэтгүүлч: Ц.Мажигсүрэн

Тайлбар: Бидний дунд гайхалтай хүчирхэг хоолой, аль эсвэл авьяаслаг жүжиглэлтээрээ танигдсан зарим одод академик тал дээрээ ч мөн чадварлаг гэвэл итгэх үү? 

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

3. Хувь хүний хөгжил төрөлд “Хичээлийг үр дүнтэйгээр бэлдэх ШАЛГАРСАН аргууд” мэдээ хамгийн өндөр хандалттайгаар шалгарлаа. 

Уншилт: 36,682
Сэтгүүлч: М.Гарьд

Тайлбар: Хүн бүр өөрийн гэсэн суралцах хэв маягтай байдаг гэдэг. Тэгвэл сэтгүүлч М.Гарьд маань та бүхэнд өөрийнхөө суралцах онцлогийг олоход чинь туслах үүднээс хичээлийг үр дүнтэйгээр бэлдэх шалгарсан аргуудаас хуваалцсан билээ. 

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

4. Ярилцлага төрөлд “Д.Мөнх-Эрдэнэ: Хүмүүс тэтгэлэгт тэнцсэнийхээ дараа яах тухайгаа ОГТ БОДДОГГҮЙ” ярилцлага хамгийн өндөр хандалттайгаар шалгарлаа. 

Уншилт: 13,497
Сэтгүүлч: О.Оюун-Эрдэнэ

Тайлбар: Бид дэлхийн томоохон их сургуулиудад амжилттай суралцаж буй залуустай ярилцдаг цуврал ярилцлагынхаа нэгэн дугаарт Европын холбооны Erasmus Mundus IMPAKT тэтгэлгийг хүртсэн Д.Мөнх-Эрдэнийг урин Португал улсад суралцсан туршлагынх нь талаар ярилцсан юм.

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

5. Сонин хачин төрөлд “Өөрийнх нь араас 5 жилийн турш гүйсэн залуугаас “Одоо болиоч” гэж гуйжээ” мэдээ хамгийн өндөр хандалттайгаар шалгарлаа. 

Уншилт: 76,659
Сэтгүүлч: Миау

Тайлбар: Манай сайтын энэ оны хамгийн өндөр хандалттай мэдээгээр өөрт нь дурласан хэмээн араас нь бүтэн таван жилийн турш гүйж, бүр сүүлдээ "stalker" буюу явсан газар, хийсэн үйлдэл бүрийг нь нууцаар ажиглаж буй залуугаас энэ үйлдлээ зогсоож өгөхийг өвдөг сөгдөн гуйж буй эмэгтэйн тухай мэдээ тодорчээ. Манай сайт үүсгэн байгуулагдаад, төдийгөөс өдий хүрэх гэж зүтгэж байхад залуу бүсгүйн араас гүйсээр л байж. blush

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

6. Зөвлөгөө төрөлд “Энэ жил охид бүсгүйчүүдийн дунд ТРЭНД болж буй 7 хувцас загвар” мэдээ хамгийн өндөр хандалттайгаар шалгарлаа. 

Уншилт: 44,808
Сэтгүүлч: Т.Мишээл-Ханна

Тайлбар: YOLO.mn сайтын хамгийн олон уншигчтай цэсүүдийн нэг бол яалт ч үгүй "Зөвлөгөө" билээ. Тэгвэл уг төрөлд энэ жилийн эмэгтэй хувцасны чиг хандлагыг хүргэсэн нийтлэл тэргүүлжээ. 

Бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 


ВИДЕО

1. Д.Буян: Буруу хооллолт нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг | #Лекц

Үзэлт: 825,000

2. Өндөр & Намхан ????? | S1 EP1

Үзэлт: 611,000

3. Хөвгүүдийн охидоос, охидын хөвгүүдээс асуухаас ичдэг асуултууд 

Үзэлт: 596,000


ХАМТЫН АЖИЛЛАГАА

Энэ онд дэлхийд өрсөлдөх Монгол агуулгыг бүтээх зорилготой "Монгол контент" ХХК "Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага"-аар шалгарч, шагнал хүртсэн билээ. 

Мөн бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Сэтгэл судлалын үндэсний төвийн мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөөг тогтмол үнэ төлбөргүй хүргэсээр ирсэн. Энэ жил бидний хийсэн, нийгэмд чиглэсэн томоохон ажлуудаас дурдвал: 

- 2021 оны зургадугаар сард – Найм дахь удаагийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар залуу үеийнхнийг нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг уриалах, сонголтоо зөв хийхэд нь туслах кампанит ажил, 

- 2021 оны зургадугаар сард - Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоотой хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Бидэнд шийдэл бий” форум, арваннэгдүгээр сард “Бид дээрэлхэхгүй” цахим аян,

- 2021 оны есдүгээр сард – Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн контент,

- 2021 оны арваннэгдүгээр сард - Монголын Эмнести Интернэшлнээс хэрэгжүүлсэн Хүний хувийн нууцтай байх эрхийн талаар олон нийтэд таниулах “Нууц шүү за” цахим аяны видео контент, 

- 2021 оны арванхоёрдугаар сард – Хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй кампанит ажлын контент,

- 2021 оны тавдугаар сараас хойш – Монгол экологи төв, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөртэй хамтран хувь хүний хөгжил, байгаль орчны тухай мэдээлэл өгөх контентуудыг тус тус бүтээлээ.

#Тойм #Шилдэг #2021