“The Batman” киноны цоо шинэ трэйлер цацагдлаа


Миау | YOLO.MN
2021-12-28

Жүжигчин Robert Pattinson-ы Batman, Zoe Kravitz-ийн Catwoman-ий дүрийг бүтээсэн “The Batman” киноны гурав дахь албан ёсны трэйлер цацагдлаа.

Одоогоос дөрвөн жилийн өмнө жүжигчин Ben Affleck уг киноны зохиолыг нь бичилцэж, найруулагч болон продюсерээр нь ажиллаж, өөрөө гол дүр бүтээх гэж байсан боловч сэтгэлдээ хүрсэн зохиолыг гаргаж чадаагүй тул дүр бүтээхээс татгалзсан юм. Ийнхүү 2019 жүжигчин Robert Pattinson Batman-ий дүрийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн байдаг.

“The Batman” кино энэ оны зургадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч “COVID-19” цар тахлын улмаас зураг авалтын ажил завсардсан тул энэхүү хугацааг ирэх оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл хойшлуулсан билээ. Мөн үүний үргэлжлэл болох хоёр бүрэн хэмжээний киног хийхээр төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: CNN

 

#Кино урлаг #DC #Batman