Халуун ногоотой гоймонгийн амттай ШҮДНИЙ ОО худалдаанд гарчээ


Миау | YOLO.MN
2021-12-27

Бэлэн гоймонд дурлагсдын эд бяраа шалгадаг “Samyang Hot Chicken Ramen” гоймонгийн амттай шүдний оо худалдаанд гарчээ.

Өмнөд Солонгосын гоо сайхан, эрүүл ахуйн “Aekyung” компани бэлэн хоолны “Samyang Foods” компанитай хамтран халуун ногоотой шүдний оо зохион бүтээжээ. Уг бүтээгдэхүүн улаан өнгөтэй хэдий ч зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүний адилаар амьсгалыг сэнгэнэсэн болгох, шүд цайруулах үйлчилгээ бүхий орцыг агуулсан аж.

Долоон ам.доллар буюу монгол мөнгөөр 20 гаруй мянган төгрөгөөр худалдаалагдах энэ бүтээгдэхүүн одоогоор дунд болон дээд зэргийн халуун ногоотой гэсэн хоёр төрөл байна.

“Samyang Foods” компани өмнө нь халуун ногоотой уруул өнгөлөгч болон бохь худалдаанд гаргаж байжээ.

#Хоол #Сонин хачин #Халуун ногоо