Монголын баг PUBG Mobile-н дэлхийн аваргын бүсийн финалд шалгарлаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2021-12-20

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-т Монгол улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцож байна.

Дэлхийн аваргын тэмцээн Баруун болон Зүүн бүсэд хуваагдан болж буй. Ази, Африкийн шилдэг 20 баг оролцож буй Зүүн бүсэд "Stalwart Esport" өрсөлдөж байгаа бөгөөд бүсийнхээ финалд шалгарлаа.

Гурван долоо хоног үргэлжилсэн Зүүн бүсийн тоглолтуудын дараах хүснэгтэд Монголын баг 387 оноогоор гуравдугаар байр эзэллээ.

  1. The Infinity (Тайланд) - 506 оноо
  2. Genesis Dogma GIDS (Индонез) - 409 оноо
  3. Stalwart Esports (Монгол) - 387 оноо
  4. Nigma Galaxy (Ирак, АНЭУ) - 376 оноо
  5. 4Rivals (Малайз) - 354 оноо
  6. MS Chonburi (Тайланд) - 335 оноо
  7. Six Two Eight (Хятад) - 331 оноо
  8. Rico Infinity Team (Саудын Араб, Кувейт) - 290 оноо
  9. Reject (Япон) - 276 оноо
  10. Bigetron RA (Индонез) - 248 оноо
  11. Cryptics (Марокко) - 231 оноо
  12. Team Secret (Малайз) - 227 оноо
  13. Damwon Gaming (Өмнөд Солонгос) - 221 оноо
  14. D'Xavier (Вьетнам) - 220 оноо
  15. DRS Gaming (Балба) - 218 оноо
  16. Nova Esports (Хятад) - 217 оноо
  17. Faze Clan (Тайланд) - 205 оноо /хасагдсан/
  18. Deadeyes Guys (Балба) - 174 оноо /хасагдсан/
  19. Tong Jia Bao Esports (Хятад) - 163 оноо /хасагдсан/
  20. BC Swell (Япон) - 0 оноо /хасагдсан/

Финалд үлдсэн 16 баг гурван өдрийн турш 18 удаа тоглох ба шилдэг 9 баг нь "PUBG Mobile Global Championship 2021" Grand финалд баруун бүсийн 6 багтай тоглох учиртай.

Бүсийн финалын тоглолтууд арванхоёрдугаар сарын 22-нд эхэлнэ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 3.5 сая ам.доллар.

#Спорт #E-Sport #PUBG Mobile