Өвлийн улиралд өөрийгөө ЭРХЛҮҮЛЭХ 5 санаа


Хасбаатар | YOLO.MN
2021-12-20

Өглөө сэрэхэд нэг л харанхуй, онцын шаардлагагүй бол гэрээс гармааргүй өдрүүд үргэлжилсээр. Эл өдрүүдэд ажил, хичээл, хааяа бүр юу ч хиймээргүй санагдах нь бий. Тэгэх бүрд нь өөрийгөө хүчилж бүтэн долоо хоногийг үр бүтээлгүй өнгөрөөхийн оронд нэг өдөр “залхуурч” өөрийгөө эрхлүүлээд үзээрэй (Гэхдээ байнга биш шүү cheeky).

Тэр өдөр нь Мягмар гараг байвал бүр ч сайн. Учир нь долоо хоног бүрийн Мягмар гараг бол U Day шүү дээ. Авсан дата, нэгж чинь хоёр дахин нэмэгдэж орохоос гадна хамтран ажиллагч байгууллагуудын хөнгөлөлт урамшуулал биднийг хүлээж байдаг.

Хүн аз жаргалтай, сэтгэл санаа тайван үедээ илүү үр бүтээлтэй байдаг тул өвлийн улиралд өөрийгөө эрхлүүлж, өдөржин “залхуурах” санаануудыг та бүхэндээ хүргэж байна.

1. “ӨЛГИЙТЭЙ ЖААЛ”

Өлгийтэй бяцхан жаал байсан үеэ дурсаад өдөржин өөрийгөө дулаан бүтээлгээр хучиж хэвтвэл ямар вэ? Орондоо халуун шоколад эсвэл кофе уугаад эхлүүлсэн номоо дуусгаж, аль эсвэл хайртай киногоо өдөржин үзээрэй. “Harry Potter”-ийн гурван ангийг дараалуулж үзэх зав дахиад хэзээ ч гараа билээ. Юу ч хийхгүй өдөржин тааз ширтсэн ч яах вэ. Ямар нэг утгагүй зүйл хийгээгүй бол түүнийг амарсан өдөрт бүү тооц гэдэг үг байдаг байх аа?

2. ДЭЛГҮҮР ХЭСЭХ

Шинэ он тун удахгүй айлчлан ирэх гэж байна шүү дээ. Өрөөгөө чимэглэх өнгө өнгийн гэрэл, гацуурын жижиг тоглоом, баярын уур амьсгал оруулах цайны аяга худалдан авч өөрийгөө эрхлүүлээрэй. Зузаан оймс, зөөлөн дулаан ороолт малгай ч авсан болно.

3. БОЛЗООНД ЯВ

Болзоонд заавал хэн нэгэнтэй хамт явах албагүй шүү дээ. Өөр өөртэйгөө болзсон болзоо хамгийн сайхан байх нь ч бий. “Би том танхимд ганцаараа хооллож чаддаг хүнийг биширдэг” хэмээн нэгэн мэргэн эрхэм айлдсан байдаг. Дулаан хувцаслаад, чихэвчээ зүүгээд өвлийн хотоор ганцаараа зугаалах ямар таатай байдгийг мэдвэл чи гайхна даа. Хамгийн гол нь төлөвлөгөөгөө ягштал гаргах хэрэгтэй.

Харин төлөвлөгөө гаргахдаа U-ийн залуус энэ оныг дуустал Мягмар гараг бүр өвлийн улирлын диваажин Sky Resort, Улаанбаатарын зүрхэнд орших KB Bubble Tea House, амьдралын алтан мөчийг тань хуваалцах Gegeenten Cinema тус бүрээр 20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй гэдгийг санаарай. Хараахан U Brand-ийн залуусын нэг болж амжаагүй байгаа бол ЭНД дарж нэгдээрэй.

4. АМТ + ҮНЭР = ДАВХАР ЯЛАЛТ

Орноосоо өндийх хамгийн том мотиваци бол хоол гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймдээ ч өөрийгөө эрхлүүлэх хамгийн таатай арга бол ходоодоо баярлуулах. Гэхдээ энэ удаад гаднаас бэлэн хоол захиалахын оронд өөртөө амттай зүйл хийвэл сайхан даа. Дээрээс нь бяцхан жигнэмэг, бялуу эсвэл талх барьчихсан байхад өдрийн турш гэрээс чинь таатай, “тухтай” үнэр үнэртэж өдрийг чинь улам өнгөтэй болгоно.

5. “ЭМО ҮҮРД”

Заримдаа бид гадаад ертөнцөд хэт их анхаарч явсаар өөрийнхөө дотор юу болоод байгааг анзаарахгүй маш удаан явсан байдаг. Нэгэнт л өнөөдөр “залхуурч” байгаагаас хойш дотоод сэтгэл рүүгээ өнгийн харах нь сайхан санаа биш гэж үү? Цонхны тавцан дээр сууж, гудамж ширтэнгээ уртаар санаа алдаж суух ч хааяа бас аатай шүү дээ.

#Өвөл #Self-Love #U Day