Унгасаа зарж, долоо хоногт 50,000 ам.долларын орлого олдог бүсгүй


Миау | YOLO.MN
2021-12-17

Реалити шоуны од Stephanie Matto унгасаа зарж орлого олдог туршлагаасаа хуваалцжээ.

Тэрээр нэг шилэн савтай унгасаа дунджаар 998 ам.доллараар худалддаг бөгөөд хамгийн ихдээ 49,918 ам.доллараар худалдаж байсан удаатай гэнэ. Энэ тухайгаа “Buzzfeed” вебсайтад өгсөн ярилцлагадаа:

- “Унгасаа зарна гэдэг их хөгжилтэй, хачирхалтай хэрэг. Нөгөө талаас цоо шинэ бүтээгдэхүүн гэж нэрлэж болох юм” хэмээн ярьжээ.

Мөн Stephanie “бизнес”-ээ тогтмол үргэлжлүүлэхийн тулд хийгээ хэрхэн их хэмжээгээр гаргадаг тухайгаа хуваалцсан юм. Тухайлбал, тэрээр өглөөний цайндаа чанасан өндөг, уураг ихээр агуулсан кекс, шош, тараг уудаг бөгөөд ингэж хослуулснаар хийн үнэр хурц болдог гэжээ.

Stephanie “90 Day Fiance” реалити шоунд оролцон олонд танигдаж эхэлжээ. Тус шоу нь бие биенээ танихгүй хоёр оролцогчийг гурван сарын турш хамт амьдруулж, бие биендээ дасах эсэхийг нь шалгадаг нэвтрүүлэг юм. 

Эх сурвалж: 9GAG

 

#Сонин хачин