“1-800-273-8255” дуу олон хүний АМЬ АВАРСАН нь судалгаагаар тогтоогдлоо


Миау | YOLO.MN
2021-12-17

BMJ шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажлын үр дүнд Logic, Alessia Cara, Khalid нарын 2017 онд хамтран гаргасан “1-800-273-8255” дуу олон хүний амийг аварсан нь тогтоогджээ.

2017 оны дөрөвдүгээр сарын 27-нд цацагдсанаас хойш 34 хоногийн хугацаанд уг бүтээлийг MTV хөгжмийн шагнал гардуулах ёслол болон Грэмми наадмын үеэр амьдаар дуулахад АНУ-ын Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний сүлжээнд 9,915 дуудлага шинээр бүртгэгдэн, тус шугамын дундаж дуудлагын тоо 6.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ тоо баримтыг уг бүтээл 245 хүний амиа хорлох үйлдлийг таслан зогсоосон хэмээн дүйцүүлж ойлгох боломжтой гэнэ.

Тэгвэл Logic энэ тухай “Хийсэн уран бүтээл маань хүний амь аварсныг мэдэхэд таатай байна. Энэ л намайг дуу зохиоход түлхэц болдог гол зүйл. Alessia Cara, Khalid бид гурав энэ дууг сэтгэлийнхээ гүнээс бусдад туслах гэж хүсэж бүтээсэн. Энэ зорилго маань биеллээ олсон нь үнэхээр итгэмээргүй” гэж ярьжээ.

Эх сурвалж: Hypebeast

#Дуу хөгжим #Амиа хорлолт #Logic