“Spider-Man: No Way Home” кино шүүмжлэгчдээс ӨНДӨР үнэлгээ авч байна


Миау | YOLO.MN
2021-12-16

Энэ жил үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсэсэн дэлгэцийн уран бүтээлүүдийн нэгт “Spider-Man: No Way Home” яах аргагүй багтах билээ. Тэгвэл өчигдөр “Marvel” кино компанийн уг бүтээл АНУ-ын Лос Анжелес хотноо нээлтээ хийсэн нь үзэгчдийн таашаалд хүрчээ. 

Энэхүү бүтээл жүжигчин Tom Holland-ийн “Marvel”-ийн кино ертөнцөд Spider-Man-ий дүрийг бүтээсэн гурав дахь кино. Тэгвэл бүх Spider-Man-ийг нэгэн дороос харах боломжийг олгосон энэ кино үзэгчдийн хүлээлтэд хүрч чадсан бололтой. Учир нь Rotten Tomatoes вебсайтад 45 кино шүүмжлэгч уг киног үзсэн сэтгэгдлээ оруулсан бөгөөд дундаж үнэлгээ 100 хувь буюу гайхалтай өндөр байсан юм. 

“Spider-Man: No Way Home” кино маргааш буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр кинотеатруудад нээлтээ хийнэ. 

#Кино урлаг #Marvel #Spider-Man