Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (12.13-12.19)


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-12-10

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу арван хоёрдугаар сарын 13-наас 19-ний өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.


1. “YORK COLLEGE” VIRTUAL TOUR

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 16-ны 9 цагаас

Хаана: Цахимаар

Тайлбар: MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр АНУ-ын “York” коллежтой хамтран тус коллежийн хотхонтой танилцах цахим аялал зохион байгуулах гэж байна. АНУ-д суралцахыг хүсэж байвал энэхүү аялалд амжиж бүртгүүлээрэй. Цахим аялал үнэ төлбөргүй ба аяллын үеэр тус сургуулийн элсэлттэй холбоотой асуултууддаа хариулт авах боломжтой.

Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


2. “БИ МОНГОЛ ХҮН” СЭДЭВТ ЗОХИОН БИЧЛЭГ БОЛОН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Арванхоёрдугаар сарын 22-ны 17:00 цаг хүртэл

Тайлбар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн хүрээнд хилийн чанадад амьдарч буй сурагчдын дунд УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын нэрэмжит “Би Монгол хүн” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг “Парламентын сурталчилгаа мэдээллийн төв”, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран зохион байгуулж байна.

Уралдааны талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


3. “МИНИЙ ДУРАНД БУУСАН ГЭРЭЛ ЗУРАГ” УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал

Тайлбар: Биологийн төрөл зүйл, байгалийн өнгө төрх, экосистемийн хэв шинж, гайхамшигийг өөрийн камер дээр буулгасан агшин, байгалийн уран тансаг байдлыг мэдрүүлэх, Биологи, экологи, байгаль хамгааллын салбарт ажиллах залуусын хүсэл эрмэлзлийг улам бүр нэмэгдүүлэх, тэдний урам зоригийг дэмжихэд оршино. 

Гэрэл зургийн уралдааны талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


4. “МИНИЙ СУДАЛГААНЫ ТЭМДЭГЛЭЛ” НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНД

Бүтээл хүлээн авах хугацаа: Арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал

Тайлбар: Байгаль орчин, биологийн олон янз байдлын унаган дүр төрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын үйл ажиллагаа болон эрхэм зорилгыг олон нийтэд таниулах, ойрын ирээдүйд биологи, экологи, байгаль хамгааллын салбарт ажиллах залуусын хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд энэ нийтлэлийн уралдааны гол зорилго орших билээ. 

Уралдааны талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


5. ГАЦУУРЫН ЧИМЭГЛЭЛЭЭ ХИЙЖ СУРЪЯ

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 18-ны 11:00 цагт

Хаана: Little heaven in UB

Тайлбар: Hug-аас гаргасан бүтээлч тоглоомын багцаар шинэ жилийн өвлийн өвгөн, сахиусан тэнгэр, гацуур мод хийж сурцгаая.

Эвентийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


6. 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ

Бүртгэл: Арванхоёрдугаар сарын 31-ний хүртэл

Тайлбар: Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

#Мэдээ #Үйл явдал #Эвент