Алдартай meme-ний эзэн хөлбөмбөгийн ШИЛДЭГ тоглогч болжээ


Миау | YOLO.MN
2021-12-09

Интернэт хэрэглэгчдийн дунд “Popeye Meme Kid” нэрээр танигдсан Dieunerst Collin хөлбөмбөгийн шилдэг тоглогч болжээ.

“Sports Illustrated” агентлаг түүний ахалдаг АНУ-ын Нью Жерси мужийн “East Orange” ахлах сургуулийн америк хөлбөмбөгийн багийг мужийн аварга болсон тухай мэдээлсэн юм. 

Одоогоос найман жилийн өмнө интернэт орчинд цацагдсан “Terio at Popeyes” vine бичлэг тухайн үедээ олон хүнд хүрч, улмаар алдартай meme template болсон байдаг. Уг бичлэг цахим орчинд нийт 19 сая гаруй хандалт авч байжээ. 

Эх сурвалж: 9GAG

#Сонин хачин #Хачирхалтай зургууд