Видео тоглоомын “Оскар”-ын эргэн тойронд


Хасбаатар | YOLO.MN
2021-12-08

Видео тоглоомын салбарын “Оскар” хэмээн нэрлэгддэг “The Game Awards 2021” шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотын Майкрософт театрт зохион байгуулагдах гэж байна.

Уг ёслолын үйл ажиллагаа нь 2014 оноос эхэлсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн жил цар тахлын улмаас онлайнаар зохион байгуулагдаж шууд дамжуулалтыг нь 83 сая үзэгч шууд үзсэн рекордыг тогтоосон билээ.

Дэлхийн шилдэг тоглоом үйлдвэрлэгчдийн бүтээлүүд нийт 30 төрөлд өрсөлдөх бөгөөд энэ жил тулаант, адал явдалт төрлийн Deathloop тоглоом “Оны шилдэг тоглоом” тэргүүтэй есөн төрөлд нэр дэвшиж тэргүүлсэн бол гэр бүлээрээ тоглож болохуйц, өнгөлөг зураглалтай It Takes Two тоглоом удаалжээ.

Тоглоом сонирхогчдын дунд хамгийн том хүлээлтийг үүсгээд байгаа төрлүүдээс цухас дурдвал:

ОНЫ ШИЛДЭГ ТОГЛООМ

  • Deathloop (Arkane Studios/Bethesda Softworks)
  • It Takes Two (Hazelight Studios/Electronic Arts)
  • Metroid Dread (MercurySteam, Nintendo EPD/Nintendo)
  • Psychonauts 2 (Double Fine Productions/Xbox Game Studios)
  • Ratchet & Clank: Rift Apart (Insomniac Games/Sony Interactive Entertainment)
  • Resident Evil Village (Capcom

ГАР УТАСНЫ ШИЛДЭГ ТОГЛООМ

  • Fantasian (Mistwalker)
  • Genshin Impact (Mihoyo)
  • League of Legends: Wild Rift (Riot Games)
  • Marvel Future Revolution (Netmarble)
  • Pokйmon Unite (TiMi Studios/The Pokemon Company)

ШИЛДЭГ ЦАХИМ ТОГЛООМ

  • Call of Duty (Activision)
  • Counter-Strike: Global Offensive (Valve)
  • Dota 2 (Valve)
  • League of Legends (Riot Games)
  • Valorant (Riot Games)

ЦАХИМ ТОГЛООМЫН ШИЛДЭГ БАГ

  • Atlanta FaZe (Call of Duty)
  • DWG KIA (League of Legends)
  • Natus Vincere (Counter-Strike: Global Offensive)
  • Sentinels (Valorant)
  • Team Spirit (DOTA 2) нар тус тус нэр дэвшжээ.

“The Game Awards 2021” шагнал гардуулах ёслолд Keanu Reeves тэргүүтэй урлаг соёлын алдартнууд оролцох бөгөөд энэ жилийн наадмын үеэр олон шинэ тоглоом зарлагдахаараа онцлогтой байна.

#Үйл явдал #Видео тоглоом #The Game Awards