Принстоны их сургуулийн ҮНЭГҮЙ 10 цахим сургалт


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2021-12-08

Энэ удаагийн нийтлэлээрээ бид дэлхийд нэртэй “IVY League”-ийн нэг Принстоны их сургуулийн цахим хөтөлбөрүүдийг санал болгож байна. Эдгээр хичээлүүд бүгд үнэ төлбөргүй тул сонирхож буй чиглэлийнхээ хичээлийг сонгон судлаад үзээрэй.

КОМПЬЮТЕРЫН ШИНЖЛЭХ УХААН, ПРОГРАМЧЛАЛ

Уг хөтөлбөр нь компьютерын шинжлэх ухааныг судлах хүсэлтэй хүн бүрд нээлттэй ба програмчлалын талаарх үндсэн ойлголтуудыг олгоно.

БИТКОЙН, ДИЖИТАЛ ВАЛЮТ

Биткойн гэж юу вэ? Биткойн хэр найдвартай вэ? Дижитал валютыг хэрхэн ашиглах вэ? Уг хичээл биткойн болон дижитал валютын талаарх үндсэн ойлголтыг та бүхэнд өгөх болно.

ОЛОН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ

Энэхүү хичээлийг сонгосноор эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үйлдвэрлэлийн дэлхийн чиг хандлага, цаашид гарч болох хөгжил дэвшлийн талаар зохих хэмжээний мэдлэгтэй болох юм.

Мөн уг хөтөлбөр нь инженерийн чиглэлээр сурч байгаа болон энэ чиглэлээр мэргэшсэн төгсөгчдөд эрчим хүчний хэрэглээг дэлхийн хэмжээнд харах, техникийн мэдлэгээ нийгмийн ухаан эдийн засгийн мэдлэгтэй хослуулан ашиглах боломжийг өгөх зорилготой.

БУСАД ЕРТӨНЦИЙН ТАЛААРХ ТӨСӨӨЛӨЛ

Биологи, одон орон, сансар огторгуйн шинжлэх ухааны талаар үндсэн ойлголтуудыг өгч шинжлэх ухааны гүн гүнзгий асуултуудад таамаг дэвшүүлэх олон олон боломжийг олгоно.

ТАРХИ БА ОРОН ЗАЙ

Хүний тархи орон зайг хэрхэн баримжаалдаг, цаашлаад энэ нь бидний танин мэдэхүйд хэрхэн нөлөөлдгийг судална.

ДЭЛХИЙН ЭРСДЭЛИЙН СИСТЕМҮҮД

Уг хичээлийн хүрээнд сүлжээний онол, эрсдэлийн шинжилгээний тухай ерөнхий ойлголтуудыг судалж, амьдарч буй дэлхийдээ учирч буй эрсдэлүүдэд дүн шинжилгээ хийх аж.

СҮЛЖЭЭ: МӨНГӨ БА НАЙЗ НӨХӨД

Бидний өнөөгийн амьдралын нэгэн хэсэг болсон интернэтийн талаар зохих ёсны мэдлэгийг уг хөтөлбөрөөс авах боломжтой.

БУДДИЗМ БА ОРЧИН ҮЕИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ

Бясалгал хүнд хэрхэн нөлөөлдөг вэ? Бясалгал хүний сүнслэг чанартай холбоотой юу? Хүний оюун санааны талаарх буддын шашны үзэл баримтлал хэр үндэслэлтэй вэ? Эдгээр асуултын хариуг Буддизм ба орчин үеийн сэтгэл судлал хичээлээс авах боломжтой.

ДАЙНЫ ЛОГИК ЗӨРЧИЛДӨӨНҮҮД

Дайн бол хүмүүний харгис зан авирын тод жишээ ч бидний хамгийн их бахархаж, үлгэр жишээ авдаг зүйл. Уг хичээлээр цэргийн түүх, цэргийн социологийн үндсэн зарчмын талаар судална. Мөн уг хөтөлбөрөөс авсан мэдлэгээ өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой нь онцлог. Хөтөлбөрийн дараа та бүхэнд өнөөгийн нийгэмд ч дайн оршин буйг олж харах болно.

Image 11

Эх сурвалж: Coursera

#Боловсрол #Цахим сургалт #Princeton