Технологийн салбарыхан “CS:GO”-ийн аваргаа шалгарууллаа


YOLO.mn | YOLO.MN
2021-12-03

“Nito” компанийн хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд технологийн салбарын мэргэжилтнүүдийн дундах "community building" хийх зорилгоор “CS:GO” тоглоомын тэмцээнийг “Nito Cup” нэртэйгээр зохион байгууллаа. Ингээд уг тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудыг тоймлож байна. 


Оролцсон компанийн тоо: 20 компани 
(ONDO, Socratus Startup Studio, AND Global, ICT Group, Intelmind, Mobicom, Noir app, TUS Solution, Simple, Data Bank, Mezorn, Andorean, Skytel, CallPro, IT Outsourcing Mongolia, Gerege Systems, Erin Systems, Tok Tok, AbleSoft, Buman IT)
Оролцсон тоглогчдын тоо: 100 тоглогч 
Тоглолтын тоо: Нийт 35 map
Champions : ICTG_O баг

Дээрх зурагт өмссөн байгаа цамцыг Nito Cup тэмцээнд зориулж тусгайлан хийлгэсэн гэсэн. heart

Технологийн салбарын CS:GO-ийн шилдэг багаар ICT Group-ийн ICTG_O баг тодорч, гурван сая төгрөгийн эзэн боллоо. ICT Group залуусынхаа хоббиг маш сайн дэмждэг нь илт харагдсан шүү. 

Бүр тэмцээнд нь бэлдүүлэх гээд цалинтай чөлөө олгосон гээл бод доо... 

Хоёрдугаар байр - Intelmind баг (Shoppy, Cody, Joinme компаниудын тоглогчдоос бүрдсэн баг)

Гуравдугаар байр - Mobicom Cyber Team (Mobicom, Mobinet компаниудын тоглогчдоос бүрдсэн баг)

Дөрөвдүгээр байр - Noir Gaming (Noir App компанийн баг) 


Nito Cup : After Party

Тэмцээний орой “Nito”-гоос технологийн салбарынхны networking night-ийг зохион байгуулсан ба арга хэмжээ Zaisan Hill-ийн EON Clublex-д болж өнгөрсөн байна. 

Арга хэмжээ networking болон entertainment хэсгүүдээс бүрдсэн ба бид бүгд 100 гаруй технологийн салбарынхныг нэг дор цуглуулж, хамтдаа хөгжилдөж, ирээдүйн олон хамтын ажиллагаа, нөхөрлөлийн суурийг тавьж чадлаа. 

Цаашид технологийн салбарынхны community building арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах тул, цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсвэл Nito-д бүртгүүлээрэй. 

#Технологи #Тоглоом #CSGO #Nito