Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (12.06-12.12)


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-12-03

Yolo.mn сайт өсвөр үе болон залуучуудыг чөлөөт цагаа үр дүнтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд тус болох үүднээс ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 6-наас 12-ны өдрүүдэд болох үйл ажиллагаануудаас онцолж байна.

1. “OPEN DAY”

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 12-ны 10:30-15:15 хүртэл

Хаана: Рафлес Интернэшнл Институтийн байранд

Зохион байгуулагч: Рафлес Интернэшнл Институт

Тайлбар: Higor Uchao багш менежерүүдэд байх ёстой ур чадвар болон боломжуудын талаар, Lauren Zarobinski багш өрөөний зай ашиглалт болон материал сонголтын талаар, Milena Mendes багш англи хэл, соёл, IELTS шалгалтын талаар тус тус зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

2. “ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: МЭДЭХ ЭРХ”

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 6-наас 10-ны хооронд

Хаана: Norphei Art Gallery

Тайлбар: Гэрэл зураг, дата, түүх хосолсон үзэсгэлэн. Тус үзэсгэлэнгээр авилгыг бууруулахад мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг харуулсан иргэдийн оролцоо, иргэний нийгмийн түүхүүдийг танилцуулна.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

3. ГАДАА ЦАС БУДАРСААР...

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 7-ны 18:00-20:30 цагийн хооронд

Хаана: Itaewon Tasty.St

Зохион байгуулагч: The Open Mic Mongolia

Бүртгэл: Энэхүү үйл ажиллагаанд оролцохын өмнө биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай юм билээ шүү. Бас “The Open Mic Mongolia”-гийн хамт олно Шинэ жилийн баярын дуу дуулсан оролцогчдын бичлэгийг бичиж өгөх сурагтай даг.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

4. “МӨРӨӨДЛИЙН ТЭЭВЭР-2050” сэдэвт эсээ болон гар зургийн уралдаан

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Тайлбар: Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс "Мөрөөдлийн тээвэр-2050" сэдэвт эсээ бичлэгийн болон гар зургийн бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

#Мэдээ #Үйл явдал #Эвент