"Stalwart Esport" Ази, Африкийн багуудыг илүүрхэж байна


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-12-02

PUBG Mobile-ын улирлын сүүлийн тэмцээн "PUBG Mobile Global Championship 2021" арваннэгдүгээр сарын 30-нд эхэлсэн.

Хоёр бүсэд хуваагдан болдог тэмцээний "Зүүн бүсийн лиг"-т Монголын "Stalwart Esport" баг шалгарсан ба хоёр өдрийн найман тоглолтын дараагаар хоёр "Chicken Dinner" 118 оноотойгоор тэргүүлж байна.

Харин тэдний араас 92 оноогоор Хятадын "Tong Jia Bao Esports", 91 оноогоор Ойрх Дорнодын "Nigma Galaxy" баг удаалж байна.

Зүүн бүсийн лигт нийт 20 баг өрсөлдөж байгаа ба шилдэг 9 баг нь "PUBG Mobile Global Championship 2021" финалд баруун бүсийн 6 багтай тоглох учиртай.

Дэлхийн шилдгүүд шалгаран үлдэх финалын тоглолтууд арванхоёрдугаар сарын 22-нд эхэлнэ. Шагналын сан 4.5 сая ам.доллар.

#PUBG #Stalwart