“Money Heist” цувралын солонгос хувилбарт тоглох жүжигчдийн НЭРСИЙГ зарлалаа


Миау | YOLO.MN
2021-12-02

Одоогоос нэг жилийн өмнө Netflix-ийн хит “Money Heist” цувралын солонгос хувилбарыг бүтээх тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг бүтээлд тоглох жүжигчдийн нэрсийг зарласан байна. 

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 1-нд цувралын тийзер бичлэг цацагдсан бөгөөд тус бичлэгт “Squid Game” цувралын Cho Sang-woo-гийн дүрээр эргэн алдаршаад буй жүжигчин Park Hae Soo:

- “Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би “Money Heist” цувралын солонгос хувилбарт Berlin-ий дүрийг бүтээж байгаа. Над руу энэ маскийг илгээсэн Pedro Alonso /Berlin-ий дүрийг бүтээсэн жүжигчин/”-д баярлалаа. Энэ агуу цувралын солонгос хувилбарт дүр бүтээх боломж олсонд үнэхээр баярлаж байна. Энэ бол нэр төрийн хэрэг билээ" хэмээсэн юм. 

Түүнээс гадна кино сонирхогчдын дунд ур чадвараараа аль хэдийнэ танигдсан дараах жүжигчид дүр бүтээх аж. 

Профессорын дүрд Yoo Ji-tae

Tokyo-гийн дүрд Jeon Jong-seo

Moscow-ийн дүрд Lee Won-jong

Denver-ийн дүрд Kim Ji-hun

Nairobi-гийн дүрд Jang Yoon-ju

Rio-гийн дүрд Lee Hyun-woo

Цуврал ирэх онд видео стрийминг үйлчилгээний Netflix платформ байрших юм. 

Эх сурвалж: Allkpop

#Кино урлаг #Money Heist