Маамуу нааш ир, манайд хоёулаа тоглоё...


Цацаа | YOLO.MN
2016-10-25

Хүүхэд багачуудын дуулах дуртай "Маамуу нааш ир" дууг зохиосны 60 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр энэ дууг Монгол орон даяар төрийн болон хувийн хэвшлийн 627 цэцэрлэгийн 104650 гаруй хүүхэд багачууд нэгэн зэрэг дууллаа.

Түүнчлэн өнөөдөр "Маамуу нааш ир" дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав болон Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн нарын гэр бүл, үр хүүхэд, ач зээ, шавь нар болон хүүхдийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

Уг ёслолын дараа Монголын хүүхдийн ордонд энэхүү дууны 60 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолт болж, авьяаслаг багачууд хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын дуунуудаас дуулж сонирхууллаа. Мөн Д.Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа "Маамуу нааш ир" дууны аялгууг тоглосон бол "Монгол Контент" ХХК энэ дуунд зориулж бүтээсэн шинэхэн анимейшн клипээ үзэгч хүүхдүүддээ толилуулсан юм.

 

 








"МОНГОЛ КОНТЕНТ" ХХК-ЫН БҮТЭЭЛ "МААМУУ НААШ ИР" ДУУНЫ АЛБАН ЁСНЫ КЛИПИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

#song #МаамууНаашИр