Bad Bunny, Olivia Rodrigo, BTS нар энэ онд Spotify-ийг ТЭРГҮҮЛЖЭЭ


Миау | YOLO.MN
2021-12-02

Хөгжмийн стрийминг үйлчилгээний Spotify платформ энэ оны шилдгүүдийн жагсаалтаа танилцууллаа.

Пуэрто Рикогоос гаралтай реппэр Bad Bunny сүүлийн хоёр жил дараалан Spotify платформ дээр уран бүтээл нь хамгийн олон удаа тоглогдсон уран бүтээлчээр тодорлоо. Жагсаалтын удаах байранд дуучин Taylor Swift, BTS, Drake, Justin Bieber нар бичигдсэн байна.

Харин энэ онд хүмүүсийн хамгийн их сонссон уран бүтээлээр залуу дуучин Olivia Rodrigo-гийн "drivers license" дуу тодорсон аж. Түүний “good 4 u” дуу мөн жагсаалтын дөрөвдүгээр байранд бичигдэж байна.

Кпоп уран бүтээлчдийн жагсаалтыг BTS хамтлаг тэргүүлэх нь гайхах зүйл огтхон ч биш билээ. 

Эх сурвалж: CNN

#Дуу хөгжим #Spotify #Шилдэг