Царайгаа “ашиглуулсан” хүн болгонд 200 мянган ам.доллар төлнө гэв


Миау | YOLO.MN
2021-12-01

Робот үйлдвэрлэгч “Promobot” компанийн хамт олон хүмүүст нэгэн хачирхалтай саналыг тавьж байгаа гэнэ.

Тухайлбал, тэд 2023 онд зочид буудал, худалдааны төв, нисэх онгоцны буудалд ажиллуулах хүн дүрст роботдоо тохирсон царайг хайж байгаа аж. Тэд:

- “Манай хамт олон шинээр зохион бүтээж буй робот-туслах ажилтандаа тохирох төрхийг хайж байгаа юм. Ийнхүү уг бүтээлд маань царайн төрхөө үүрд мөнх зээлдүүлэх хүсэлтэй хүнд 200 мянган ам.доллар төлөхөд бэлэн байна.

Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал уг робот-туслахуудыг зочид буудал, худалдааны төв, онгоцны буудал зэрэг бизнесийн байгууллагуудад үйлчилгээний зорилгоор ажиллуулахаар зорьж байна” хэмээн бичжээ. 

Уг болзлыг 25-аас дээш насны аль ч хүйсийн хүн хүлээн авах боломжтой ч хамгийн чухал нь эелдэг, найрсаг төрхтэй байх ёстой гэжээ. 

Эх сурвалж: 9GAG

#Сонин хачин #Технологи #Робот