А.Солонго: Тэвчээрээр ДҮҮРЭН байгаарай залуусаа!


YOLO.mn | YOLO.MN
2021-11-30

Амтат шарсан тахиагаараа алдартай олон улсын KFC брэндэд оюутан залуус хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийх хүсэлтэй байдаг. Учир нь KFC брэнд залууст зориулан ажлын уян хатан цаг, ажилласан хугацаанаас хамаарсан нэмэгдэл цалин зэрэг боломжуудаар дэмжин ажилладаг юм. Өнөөдрийн байдлаар Монгол улс дахь KFC салбаруудад 130-аад оюутан залуус ажиллаж байгаа ба энэ нь нийт ажиллах хүчний 20 орчим хувийг эзэлдэг. Ингээд эдгээр залуусын төлөөлөл болох KFC брэндийн Тэнгис салбарын ажилтан А.Солонгын ярилцлагыг хүргэе. 

- Би ажилдаа ороод 7 хоноод л шантарсан. Өмнө нь огт ажил хийж үзээгүй, ачаалал дааж сураагүй, хөдөлмөрийн амт шимийг мэдрээгүй байсан л даа. 

Хамт олон маань намайг их дэмжиж одоогийн Солонго гэдэг хүнийг бүтээхэд тусалсан. Миний хамгийн сайн сурсан зүйл гэвэл харилцааны чадвар. Ямар ч зан ааштай хэрэглэгчийн арга эвийг олж зөв харилцаж чаддаг болсон. Энэ сурсан чухал зүйл минь одоо миний амьдралд маш их хэрэг болдог. 

Багаараа “Champs challenge” ур чадварын тэмцээнд оролцож байсан үе маань KFC-д өнгөрүүлсэн хамгийн гоё мөч байх. Ер нь бол бид нарын хувьд олимп л гэсэн үг. Эхлээд Монголынхоо бүх KFC-н салбарын ажилтнуудтай ур чадвараараа өрсөлдөж түрүүлээд дараа нь эх орноо төлөөлөн Ази номхон далайн бүсийн орнуудын шалгарсан багуудтай өрсөлддөг тэмцээн юм. Ажлаа тараад л тэмцээндээ бэлдэж, салбар дотроо гүйж өгнө дөө. Манай баг хэдийгээр шилдэг багаар шалгараагүй ч миний амьдралд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн. 

Би ШУТИС-д Геодези мэргэжлээр суралцахынхаа хажуугаар ажилладаг. Миний өөрөө хүсэж сонгосон мэргэжил биш учраас төгсөөд зочлох үйлчилгээний менежментээр суралцаж, энэ салбарт ажиллах хүсэлтэй болсон. KFC-д ажиллаж дэлхийн стандартыг биеэрээ мэдэрсэн тэр мөчөөс эхлэн энэ зорилгодоо хөтлөгдсөн. Саяхан тушаал дэвших шалгалтдаа тэнцээд “Star ажилтан” болсондоо урамшиж, өөрийгөө улам бүр сайжруулж, салбарын менежер болъё гэж зорьж эхэлсэн шүү.

Үеийн залуустаа хандаж хэлэхэд тэвчээрээр ДҮҮРЭН байж, хийж байгаа ажилдаа шантралгүй, чин сэтгэлээ зориулж тууштай байгаарай!
 
- А.Солонго /KFC Тэнгис салбарын ажилтан/

#KFC #Ажил