9 настай охин ээжийгээ хамгаалан дээрэмчний нүүр лүү цохижээ


Миау | YOLO.MN
2021-11-24

АНУ-ын Флорида мужид амьдардаг 9 настай охин ээжийгээ хамгаалан дээрэмчинтэй тулалдсан хачирхалтай хэрэг болжээ.

Түүнийг Journee Nelson гэдэг бөгөөд энэ сарын эхээр ээжтэйгээ гэрийнхээ ойролцоо байрлах “Sabor Trophical” супермаркетаас хүнсээ цуглуулчхаад машиндаа суух гэж байхад нь дээрэмчин ээж рүү нь дайрч хэтэвчийг нь булаах гэж оролдсон байна.

Яг энэ үед Journee дээрэмчин рүү гүйж очоод яг нүүрэн тус газар нь цохисноор барахгүй барьж авах гэж араас нь хөөсөн аж. Хэдийгээр дээрэмчин зугтааж чадсан ч хоёр хоногийн дараа цагдаагийн ажилчдад баригджээ.

Ийнхүү тус мужийн West Palm Beach хотын цагдаагийн газрын ажилчид Journee Nelson-ийг эр зориг гарган хурдан шуурхай арга хэмжээ авсныг нь үнэлж медаль болон өргөмжлөлөөр шагнажээ.

Эх сурвалж: 9GAG

#Мэдээ #Сонин хачин