“Hellbound” цуврал Netflix-ийн рекордыг эвдлээ


Миау | YOLO.MN
2021-11-22

БНСУ-ын “Hellbound” цуврал нээлтээ хийсэн өдрөө Netflix-ийн рекордыг эвдлээ.

Энэ сарын 19-нд видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээнд нээлтээ хийсэн “Hellbound” цуврал тус сүлжээний “Дэлхийн шилдэг цуврал” жагсаалтыг эвдсэн байна. Уг уран бүтээл нь “Squid Game”-ээс ч өндөр үзүүлэлттэй яваа юм. Тухайлбал, “Squid Game” цуврал тус жагсаалтыг нээлтээ хийснээс найм хоногийн дараа тэргүүлсэн байдаг. 

“Hellbound” цувралыг “Train to Busan”, “Peninsula” зэрэг шилдэг бүтээлүүд дээр ажилласан туршлагатай найруулагч Yeon Sang Ho найруулсан бол гол дүрүүдэд Yoo Ah In, Park Jung Min, Kim Hyun Joo, Won Jin Ah нар тогложээ.

Эх сурвалж: Allkpop

 

#Кино урлаг #Hellbound