BTS-ийн гишүүд дуучин Harry Styles-ийн тоглолтыг үзжээ


Миау | YOLO.MN
2021-11-22

BTS хамтлагийн J-Hope, Jimin, V, Jungkook нар Их Британийн поп дуучин Harry Styles-ийн “Love On” тоглолтод хүрэлцэн иржээ.

Тэд Harry Styles-ийг “Falling” дууг дуулах үеэр дагаж дуулж буй бичлэг болон Америкийн шилдэг эмэгтэй реппэрүүдийн нэг болох Lizzo-той хамт авахуулсан зургаа Твиттер хуудаснаа нийтэлсэн байна. 

BTS хамтлагийн гишүүд Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд Megan Thee Stallion-той хамтарсан “Butter”, Coldplay хамтлагтай хамтарсан “My Universe” зэрэг уран бүтээлээ толилуулахаар АНУ-ын Лос Анжелес хотноо хүрэлцэн ирээд байгаа юм. Мөн тэд уг наадмын “Оны шилдэг уран бүтээл” төрөлд нэр дэвшсэн билээ.

Хамгийн гол нь тэд арваннэгдүгээр сарын 27, 28-нд SoFi цэнгэлдэх хүрээлэнд “BTS PERMISSION TO DANCE ON STAGE – LA” нэртэй үзэгчтэй тоглолтоо хийх гэж байгаа юм. 

Эх сурвалж: Soompi

 

#Дуу хөгжим #BTS #Harry Styles