“Шинжлэх ухаан-100” виртуал музей тун удахгүй


YOLO.mn | YOLO.MN
2021-11-21

Ардын засгийн газрын 1921 оны 11-р сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. Ийнхүү Монгол улсад шинэ үеийн шинжлэх үүсэн хөгжсөний 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Шинжлэх ухаан - 100” виртуал музейг олон нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо.

Дөрвөн хэсгээс бүрдэх “Шинжлэх ухаан - 100” виртуал музейд зочилсноор:

- Судар бичгийн хүрээлэн (1921- 1930 он)
- Шинжлэх ухааны хүрээлэн (1930 - 1961 он)
- Шинжлэх ухааны академи (1961 оноос одоог хүртэлх)
- Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлын (1981 он) цаг хугацаагаар аялж, тухайн цаг үед очиж үзэх боломжийг олгоно.

Виртуал музейн нээлт: 2021 оны 11-р сарын 27-ний өдөр 19:00 цагт Facebook болон Youtube сувгаар шууд цацагдана.

Музейн тухай илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж аваарай. 

Эх сурвалж: БШУЯ

#Урлаг #Музей #Шинжлэх ухаан