Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (11.22-11.28)


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-11-18

Yolo.mn сайт өсвөр үе болон залуучуудыг чөлөөт цагаа үр дүнтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд тус болох үүднээс ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 22-наас 28-ны өдрүүдэд болох үйл ажиллагаануудаас онцолж байна.

1. МУИС: ПОЛЬШИЙН АДАМ МИКЕЙВИЧИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Материал хүлээн авах эцсийн хугацаа: Арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Тайлбар: МУИС болон БНПУ-ын Адам Микейвичийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Адам Микейвичийн их сургуулийн 2022 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

2. ЯАЖ АНГЛИАР ЦЭГЦТЭЙ ХУРДАН ЯРЬЖ СУРАХ ВЭ?

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 22-ны 17:00 – 18:00 цагт

Хаана: Цахимаар

Зохион байгуулагч: The Academy of English Англи Хэлний Академи

Тайлбар: Энэхүү нэг удаагийн цахим сургалтыг Англи Хэлний Академийн хамт олон үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

3. RECON | RECONE - ALBUM RELEASE CONCERT

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 26-ны 18:00 цагаас

Хаана: AURAG PLACE Event Hall-д

Тайлбар: 2011 онд байгуулагдсан RecOn хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомгийн нээлтийн тоглолт болох гэж байна. 

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

4. GLOBAL CULTURAL EXCHANGE PROGRAM-2021 ЦАХИМ ӨДӨРЛӨГ

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 27-ны 21:00 цагт

Хаана: Цахимаар

Тайлбар: АНУ-ын Saint Viator ахлах сургуулиас зохион байгуулж буй уг цахим арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 300 гаруй ахлах ангийн сурагч оролцох юм. Үе тэнгийнхэнтэйгээ ярилцан, сургуульд элсэх материалаа сайжруулах талаар мэдлэг солилцож өөрийн онцлог, соёл түүхээ хуваалцахыг хүсвэл энэхүү өдөрлөгт заавал оролцоорой.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

5. ZEITGEIST-DAY MAIN EVENT 2021

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 27-ны 14:00 цагт

Хаана: МУИС-ийн номын санд

Тайлбар: Та бүхнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох 13 дахь удаагийн Зайтгайст хөдөлгөөний өдрийн арга хэмжээнд урьж байна!

Жил бүр дэлхий нийтээр зохион байгуулагддаг өөрийгөө тэтгэх хөгжлийн талаарх энэ арга хэмжээ Ази тивд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сонирхолтой, шинэлэг мэдлэг, мэдээллийг дэлхийн олон улс орны үзэгч, сонсогчдод хүргэх болно.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

6. “ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” СЭДЭВТ ГАР ЗУРАГ БОЛОН ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: Арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Тайлбар: Өсвөрийн парламент – 2021 хөтөлбөрт оролцогчдын санаачилгаар УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Тусгаар тогтнолын үнэ цэн” сэдэвт гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 

#Мэдээ #Үйл явдал #Эвент