“Rick And Morty” цувралын 6-р бүлэг ирэх онд нээлтээ хийнэ


Миау | YOLO.MN
2021-11-16

Өнгөрсөн оны тавдугаар сард “Adult Swim” сувгийн хамт олон хөл хорионы үеийг ашиглан “Rick And Morty” цуврал анимэйшний зургадугаар бүлгийг гаргахаар ярилцаж буй тухайгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл цувралын шинэхэн бүлэг ирэх онд албан ёсоор нээлтээ хийхээр болсон байна.

Энэ сарын 12-13-ны өдрүүдэд тус сувгийн хамт олон фестиваль зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагааны үеэр насанд хүрэгчдэд зориулсан шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн “Rick and Morty” ситком цувралынхаа “Samurai and Shogun Part 2” нэртэй тусгай дугаарыг үзүүлсэн юм.

“Adult Swim” сувгийн хамт олон фестивалийн үеэр “Rick and Morty” цувралын зургадугаар бүлэг ирэх 2022 онд нээлтээ хийх гэж буй тухай мэдээг дуулгасан байна.

Эх сурвалж: 9GAG

#Мэдээ #Кино урлаг #Rick and Morty