Жүжигчин Taylor Lautner САЙН НАЙЗТАЙГАА сүй тавьжээ


Миау | YOLO.MN
2021-11-15

“Twilight” цувралын од, жүжигчин Taylor Lautner олон жил нөхөрлөсөн найз Tay Dome-тойгоо албан ёсоор сүй тавьсан байна.

Тэрээр энэхүү баярт мэдээгээ өөрийн Инстаграм хуудсаар мэдэгдсэн бөгөөд өвдөг дээрээ сөгдөн сүй тавих санал тавьж буй зургуудаа “Ингээд л миний бүх хүсэл биелсэн юм” гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Тэд 2018 оны Halloween-ий баяраар хосын харилцаагаа олон нийтэд ил болгосон билээ. Tay Dome сувилагчийн сургуульд сурдаг байхдаа Taylor-ийн эгч Makena Moore-тэй танилцаж, нөхөрлөх болсон гэдэг. 

Эх сурвалж: TeenVogue

 

#Кино урлаг #Жүжигчин #Taylor Lautner