Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (11.15-11.21)


А. Арвинбаяр | YOLO.MN
2021-11-12

YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

1. АГУЙД АМИЛСАН АЯЛГУУ

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 15-ны 17:00 цагт

Хаана: Монголын Театрын Музейд

Тайлбар: Соёлын яамнаас арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч аян” болгож зарласантай холбогдуулан “Агуйд амилсан аялгуу” түүх, урлаг, соёлын цогц тайлбарт тоглолт зохион байгуулах гэж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


2. “BLADE of THE TIME” БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 18-25-ны 10:00-18:00

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Тайлбар: Уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн "Цаг хугацааны ир" бие даасан үзэсгэлэнд та бүхнийг урьж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


3. “ТООНОТ” УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭГДСЭН ТОГЛОЛТ

Хэзээ: Арван нэгдүгээр сарын 19-ны 19:00 цагт

Хаана: UG Palace -д

Тайлбар: ТООНОТ рекордс жил болгон студийн цуврал цомог гаргадаг бөгөөд энэ сарын 19-нд 3 дахь цомгийн нээлт, 3 жилийн ойн хүрээнд тус студид харьяалагдах уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулж байна. Тоглолтоос TOONOT VOL.1,2,3 цомгийн хит дуунууд болон уран бүтээлчдийн соло дуунуудыг сонсох боломжтой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


4. CAREER DAY

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 17-ны 17:00 цагт

Хаана: Raffles International Institute-д

Тайлбар: Раффлесын хамт олон ажил мэргэжлийн сонголтоо хийхээр төлөвлөж буй сурагчид болон залуучууддаа зориулсан CAREER DAY өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Хэрвээ чи англи хэл сурах болон Бизнесийн чиглэлээр суралцахаар сонирхож буй бол арваннэгдүгээр 17-нд болох уг илтгэлд амжиж суугаарай.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


5. МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Материал хүлээн авах эцсийн хугацаа: Арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл

Тайлбар: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Энэ удаад бакалавр болон ахисан түвшинд суралцаж нийт 88 оюутан суралцагчийг сонгон шалгаруулж тэтгэлэгт хамруулна. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


6. “НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр 15-ны 18:00 цаг хүртэл.

Тайлбар: Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд хүүхдийн гар зургийн уралдааныг зарлаж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


7. “БИ ОРЛОГОТОЙ ОЮУТАН” ВИДЕО КОНТЕНТ УРАЛДААН

Бүтээл хүлээн авах хугацаа: Арваннэгдүгээр сарын 22-ны 17:00 цаг хүртэл.

Тайлбар: Төрийн өмчийн 6 их сургуулийн байгуулсан санамж бичгийн хүрээнд залуучуудын дунд “БИ ОРЛОГОТОЙ ОЮУТАН” видео контент уралдаан зарлагдлаа.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Мэдээ #Үйл явдал #Эвент