“Arcane” анимэйшн “Squid Game” цувралын амжилтыг ЭВДЛЭЭ


Миау | YOLO.MN
2021-11-11

Видео тоглоом сонирхогч залуусын дунд алдартай League of Legends тоглоомын түүхийг өгүүлэх “Arcane” цуврал хит болж байна.

Уншигч та бүхэн “Squid Game” цуврал видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээнд байршсан долоо хоногтоо тус сүлжээний “Дэлхийн шилдэг 10 уран бүтээл” жагсаалтыг тэргүүлж байсныг санаж буй байх. Тэгвэл үүнээс 47 хоногийн дараа “Riot Games” компанийн “Arcane: League of Legends” хэмээх бүтээл уг байрыг эзэлжээ. 

“League of Legends” видео тоглоомын арван жилийн ойд зориулан бүтээсэн энэхүү цувралын эхний хэсэг тав хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн. Тухайлбал, “Arcane” цуврал тус бүр нь 3 ангиас бүтсэн гурван хэсэгтэй. Хоёр болон гуравдугаар хэсэг нь энэ сарын 13 болон 20-ны өдөр үзэгчдийн хүртээл болох юм. 

Эх сурвалж: Allkpop

#Кино урлаг #Видео тоглоом #LOL #Arcane