"Монголын эртний хотууд агаарын зурагт" үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ


О.Хандмаа | YOLO.MN
2021-10-29

“Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. Монгол нутаг дахь эрт, дундад үеийн хот суурины гэрэл зураг болон Улаанбаатар хот орчмын археологийн дурсгалуудын малтлага судалгааны урьдчилсан үр дүн, олдворын дээжийг үзэсгэлэнгээс харах боломжтой.

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, Урлагийн газартай хамтран Нийслэлийн 382 жилийн ойн хүрээнд уг үзэсгэлэнг зохион байгуулж байна.

“Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хүртэл олны хүртээл болно.

#Мэдээ #Урлаг соёл #Үзэсгэлэн