12 настай сурагч шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ


А. Мишээл | YOLO.MN
2021-10-26

Шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн ДАШТ Грек улсад энэ сарын 16-26-нд боллоо.

Тус тэмцээнд өрсөлдсөн 12 настай сурагч Н.Содбилэгт есөн өргөөс 8.5 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Түүнийг  их мастер С.Билгүүн дасгалжуулжээ.

Сонирхуулахад, энэ удаагийн ДАШТ-д УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан өрсөлдсөн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

#Мэдээ #Шатар #Спорт